Тусгай олимпийн тамирчидтай уулзав
2015-08-19

 

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийдэгдамба  АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Тусгай Олимпийн зуны наадамд амжилттай оролцсон тамирчдыг  өнөөдөр  хүлээн авч уулзлаа. 

 

Энэ удаагийн Дэлхийн Тусгай Олимпод  177 орны 7000 тамирчид 3000 дасгалжуулагчид 9 өдрийн турш спортын 25  төрлөөр өрсөлджээ. Манай Улсаас 14 тамирчин хөнгөн атлетик /гүйлт, бөөрөнцөг шидэлт/, ширээний теннис, жудо гэсэн төрлүүдээр оролцoн тамирчид маань 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм.

Shuud.mn
Сонин хачин