Усан саадыг зэвсэгтэй туулах дадлага хийж байна
2015-08-19

Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2015" сургууль Оросын нутаг дэвсгэрт болж байна.

 

Сургууль энэ сарын 17-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд “Хил орчмын бүсэд хоёр орны хамтарсан хүчээр террорист бүлгүүдтэй тэмцэл явуулах, явдлаас байлдаантайгаар усан саадыг гатлах“ сэдвийн хүрээнд явагдаж байгаа аж.

 

Байлдааны усан саадыг зэвсэг техниктэйгээр туулах энэхүү дадлага сурууль нь манай улсын Зэвсэгт хүчний хувьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй сургалт болж байгаагаараа онцлог гэнэ.

 

“Сэлэнгэ-2015” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаанд Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, Оросын талын сургуулийн удирдагч хошууч генерал Коваленко Д.И, сургуулийн Монголын талын удирдагч, бригадын генерал Л.Онцгойбаяр болон ОХУ, Монгол улсын цэрэг дайчдын бие бүрэлдэхүүн оролцсон байна.

 

ОХУ, Монгол Улсын төрийн далбаа, сургуулийн тугийг гвардын тавдугаар армийн салааны захирагч, ахлах дэслэгч Бередухов В.Г, ахмад Абатаев Т.А, салааны захирагч, ахлах дэслэгч Д.Мандалбаяр, батальоны захирагч, хошууч Т.Тогмиддүүний нар мандуулж, ОХУ, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр албан ёсоор сургууль эхэлсэн аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Baahan buriad mongolchuud l bn. Ijil zus tsarai garal uuseltei humuus uur ornii dalbaa n door zogsoj bgaad n haramsaj bn.
2015-08-20