“Элсэлтийн тасалбар” бол оновчтой, сайн арга
2015-08-19

Гэрэл зургийг MPA.MN “Сугалааг эсэргүүцэж байна” гэсэн цуглаан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт болж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус дүүргийн цэцэрлэгүүд шинээр элсэх хүүхдүүдийнхээ дунд сугалаа явуулж, бүртгэхээр болсныг эцэг эхчүүд эсэргүүцэж, ийн цуглаад байсан юм. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаар Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяраас тодрууллаа.

 

 

-Цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийг яаж бүртгэхээр болсон вэ? Шийдэлд хүрсэн үү?

 

-Эцэг эх, хорооны төлөөлөл, цэцэрлэгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийхээр болсон. Тэд ярилцаад эцсийн шийдээ өнөөдөртөө багтааж, надад албан бичгээр өгөхөөр тохиролцсон. Тэгэхээр асуудлыг цэцэрлэгүүд өөрсдөө шийднэ гэсэн үг.

 

-Эцэг эхчүүд нэлээд бухимдалтай байсан. Яагаад ийм арга сонгох болов?

 

-Уг нь энэ их сайн арга байгаа юм. Шинээр элсэх хүүхдүүдээ элсэлтийн тасалбараар оруулна гэдэг нь тэгш хамруулах гэсэн нэг арга. Хэдэн өдрийн өмнөөс дугаарласан, дугаарлаагүй гэж ялгаварлахгүйгээр хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой. Нөгөө талаар очер дугаараа үнэ хүргэж зарж байгаа зүй бус үйлдэл ч гарахгүй. Бид цэцэрлэгийн эрхлэгч нартайгаа ярилцаж байгаад энэ аргыг сонгосон. Мөн хэрэгжүүлэх аргачлалаа ч боловсруулсан.

 

-Танай дүүрэг улсын хэдэн цэцэрлэгтээ вэ? Энэ жил шинээр хичнээн хүүхэд элсүүлэх вэ?

 

-Төрийн өмчийн 33 цэцэрлэгт шинээр 1800 хүүхэд элсүүлэх тооцоо гарсан.

 

-Мөн 3, 4 насны хүүхдүүдийг огт бүртгэхгүй гэсэн мэдээлэл байсан?

-Ер нь 2, 5 настай хүүхдүүдийг илүү чухалчилдаг. Хоёр настнууд бол шинээр элсэгчид. Харин 5 настнуудад сургуулийн өмнөх боловсролыг заавал олгох ёстой гэдэг үүднээс авах ёстой. Тэгэхээр 3, 4 настнууд орхигддог тал бий.

 

-Хувийн хичнээн цэцэрлэг байгаа вэ? Хүүхдүүдийн хамрагдалт хэр байна?

-Хувийн хэвшлийн 112 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил энэ цэцэрлэгүүдэд  5000 орчим хүүхэд хамрагдсан. Энэ жил хүүхдийн тоо 6000 болж нэмэгдэнэ.

 

-Тэгэхээр танай дүүргийн хүүхдүүдийн хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна вэ?

-Энэ жилийн тооцоог одоогоор нарийн хэлэх боломжгүй байна. Гэхдээ нийт хүүхдийн 80 хувийг цэцэрлэгт хамруулна гэсэн урьдчилан төлөв харагдаж байна. Манай дүүрэгт энэ жил шинээр зургаан цэцэрлэг нээгдэж байгаа учраас хамрах хүрээ нэмэгдэнэ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
vbolor:
mongold yor n sugalaa hezee unen ywj bsiin bee... shal hudlaa erhlegch nariin bas neg mongonii huuhduudee sugalaagaar gargaad l iriishd
2015-08-20
tsetseg:
Ene balaa amitan yu geed baina 3.4 hyyhdiib hohi geed baigaa yum yy ted nar gertee tylegdej yhyh yy bayn goliin 157 tsetserleg 4 nastai hyyhdyydii byrtgehgyi geed balaarsan baisan ted bas tsoojlyylah yy harin 2 nastaig ihed nj ylsaas chuluu ugch baihad harah yum bishii 3.4.5 nastang ilyy hamryylah bish yy hyychi hyyhdee byrtgehdee harialalaa ssin bsrih heregteishtei
2015-08-20