Өнөөдөр болох зарим үйл явдал
2015-08-20

09.00 цагт Чингис зочид буудалд Монгол, Хятадын залуучуудын төлөөлөл бизнес төслийн саналаа танилцуулах, харилцан санал солилцох, БИЗНЕС УУЛЗАЛТ болно.

 

09:00 цагт  "БАРИЛГА ОРОН СУУЦ-2015" бизнес эрхлэгчдийн уулзалт, семинар МҮХАҮТ-ын дэргэдэх "Corporate Hotel & Convention Center"-т болно.

 

10.00 цагт “Геронтологи-гериатрийн салбарын өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Эрүүл мэнд, спортын яамны "Б" зааланд болно.

 

10.30 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2015 оны эхний 8 сарын байдлаар Нийслэл хотод гарсан үйлдвэрлэлийн ослын мэдээ, зөрчилтэй барилгуудын талаар нээлттэй хэлэлцэнэ.

 

11.00 цагт 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв мэдээлэл өгнө.

 

11.00 цагт МОНГОЛ НЬЮС мэдээллийн төвд хоригдож байсан залуус ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН талаар хэвлэлийн хурал хийнэ.

 

11:00 цагт “Оном” сангаас вирус хепатиттай иргэдэд үнэгүй эмчилгээ хийх зорилготой “Эрүүл элэг” сан байгуулах талаар мэдээлэл хийнэ.

 

11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан  Төрийн ордны 115 тоот өрөөнд сэтгүүлчидтэй уулзалт хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 


11:30 цагт ИНЕГ-т болж буй томилгоо болон агаарын тээврийн салбарын мэргэжлийн байгууллагуудыг улстөржүүлж байгаа талаар нисэхийн мэргэжлийн холбоод мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт  Цалин хөлс, нийгмийн хамгааллын зарим асуудлаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

 

12:30 цагт 2015 оны нэгдүгээр сарын 3-нд амь насаа онц хэрцгийгээр алдсан MY CAR компаний захирал Ч.Батболд агсны ар гэрийнхэн шүүх, цагдаагийн байгууллагуудад гомдолтой байгаа талаар мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин