Өрөвтасаас болж ослын буулт хийв
2015-08-20

“A Singapore Airlines” компанийн “Boeing 777-200” онгоц өчигдөр Туркийн нийслэл Истанбул хотын “Ataturk Airport” нисэх буудалд ослын буулт хийсэн тухай “www.dailymail.co.uk”  мэдээллээ.

 

Сингапурын онгоц өчигдөр 1.30 цагт 255 зорчигч болон багийн 14 гишүүнтэйгээр хөөрсөн ч өрөвтас шувууны дайралтад өртөж, улмаар ослын буулт хийжээ.  Шувууд онгоцны хамар болон бусад хэсгүүдийг ноцтой гэмтээсэн байна. Зорчигчдын твиттер, инстаграм зэрэгтээ байршуулсан зургаас харвал сүрэг шувуу онгоцны хамар буюу урд хэсгийг хонхойлгож, шилийг нь цуулсан байна. Мөн шувууд олноороо онгоцны сэнсэнд өртөж, амиа алджээ.

 

Туркийн мэргэжилтнүүд онгоцыг засварлаж байгаа бөгөөд зорчигчдыг аюулгүй газар хүргэсэн хэмээн “Boeing 777-200” онгоцны ахмад мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин