Тяньжин: 1.5 тэрбум долларын хохирол амсчээ
2015-08-20

 

Дэлхийн хамгийн их ачаалалтай 10 боомтын нэг Хятадын Тяньжин хотноо өнгөрсөн долоо хоногт дараалсан дэлбэрэлт болж, 114 хүн амиа алдаж, 721 хүн гэмтсэн билээ. Уул уурхайн “Рүй Хай” компанийн агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас 1000 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй өрх хохирол амсчээ. Хохирогчид өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Засгийн газраасаа нөхөн төлбөр шаардаж, өгсөн тохиолдолд нүүхээ мэдэгдээд байгаа. Дэлбэрэлтийн улмаас их хэмжээний хортой бодис агаарт цацагдсан бөгөөд химийн шинжээчид иргэдийг эрүүл мэндийнхээ төлөө нүүхийг уриалаад байгаа юм.

 

Шинжээчдийн мэдээлснээр Тяньжин хотноо болсон дэлбэрэлтийн улмаас улс 1-1.5 тэрбум ам.долларын хохирол амссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү хохирлыг улс эсвэл дэлбэрэлт болсон агуулахын эзэд барагдуулах нь тодорхойгүй байгаа юм. Японы автомашин үйлдвэрлэлийн “Toyota”компани дэлбэрэлтийн улмаас 800 гаруй автомашинаа алджээ. Тус компанийн дарга Бээжингийн удирдлагуудад хандан хохирлыг нь нэн даруй барагдуулахыг хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин