Ipad Air 2 PC mall-д албан ёсоор ирлээ.
2015-08-20

 

PC mall дэлгүүр нь 2012 оноос эхлэн Apple брэндийн албан ёсны борлуулагчаар ажиллаж эхлэсэн ба тус брэндийн iMac, Macbook Air, Macbook Pro, iPhone, iPad, iPod зэрэг бүх бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ цаг алдалгүй хүргэж байна.

 

 

Энэ удаад бид iPad Air 2 таблетийг хэрэглэгчдийнхээ гарт хүргэж байна.  “iPad Air 2” нь өмнөх загвараасаа 18 хувиар нимгэн буюу 6,1 мм зузаантай болсон байна. Дэлгэц, корпусын хоорондох нарийн зааг байхгүй болж дэлгэц нь “iPhone” гар утасныхтай адил болсон нь зургийн чанарыг сайжруулах ажээ. Үүнээс гадна, шинэ таблетуудад хурууны хээгээр мэдрэгч “Touch ID” программыг суурилуулсан байна. Энэ мэдрэгчийг анх “iPhone 5S” гар утсанд суурилуулсан юм.

 

 

Таблетууд мөн урьд нь зөвхөн iPhone 5s, 6 болон 6 Plus загварын гар утаснуудад ашиглах боломжтой байсан “Burst Mode” программтай болсон байна. Энэ нь товчлуур дарах үед нэг секундэд 10 зураг авах боломжийг олгодог юм. Шинэ таблетууд цагаан, саарал, алтан шар гэсэн гурван өнгөтэйгөөр худалдаанд гарсан байна.

 

 

 

 

 

Вэбсайт: www.pc-mall.mn

Фэйсбүүк хуудас /PC mall / : www.facebook.com/pcmallofficial

Фэйсбүүк хуудас /PC mall| Apple/ : www.facebook.com/applemongolia?ref=hl

Лавлах утас: 7575-3535 9988-0093

Shuud.mn
Сонин хачин