Их Британийн нийслэл Лондон хотод Монголын бизнес эрхлэгчид зочилно
2015-08-19

 

Монголын Бизнес Мэдээллийн сан www.mongolianbusinessdatabase.com, ИБУИНВУ-ын Элчин сайдын яаман дахь Их Британийн Худалдаа Хөрөнгө оруулалтын газрын дэмжлэгтэйгээр 2015 оны 9 сарын 28-наас 10 сарын сарын 4-ны өдрүүдэд Их Британийн нийслэл Лондон хотод зохион байгуулагдах бизнес хөтөлбөрт оролцох Монголын бизнес эрхлэгчдийг бүртгэж эхэллээ.


Бизнес айлчлалын үндсэн арга хэмжээ нь 10 сарын 1-нд Монгол-Британийн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Букингхамын ордны дэргэдэх Hemsley Fraser group-ийн төв байранд зохион байгуулах “Doing business with Mongolia” сэдэвт уулзалт семинар юм.


Энэхүү арга хэмжээ 2010 оноос хойш Англо Американ, Клайд анд Ко, Latham and Watkins, Standard Chartered зэрэг байгууллагуудын Лондон дахь дэлхийн төв дээр тасралтгүй хэрэгжиж ирсэн бөгөөд Их Британийн 100 гаран хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид тогтмол оролцож ирсэн ба Монгол Британийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, (Их Британийн Парламентын гишүүн асан) Жон Гроган Монголын бизнес эрхлэгчдийг урьж байгаа болно.


Бизнес хөтөлбөрт дээрх арга хэмжээнээс гадна Олимпиа төвд зохион байгуулагдах “Хэрэглэгчтэйгээ зөв харилцах нь” (Customer Care) үзэсгэлэн яармагт оролцох, Их Британийн Парламентын ордонд зочлох (тусгай зөвшөөрлөөр), 2014-2015 оны English Premier League ийн аварга Лондонгийн Челси багийн Сойтэмптон багтай хийх тоглолтыг Стэмфорд бриж цэнгэлдэх хүрээлэнд үзэх, Английн Burberry брэндийн outlet mall-д албаны хүмүүстэй уулзан зочлох зэрэг сонирхолтой аялал багтах юм. Сонирхсон хүмүүс


contact@mongolianbusinessdatabase.com 77106611, 99066062 дугаарын утсанд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Shuud.mn
Сонин хачин