Элэгний өвчтэй хүмүүст дэмжлэг үзүүлэх ”Эрүүл элэг” сан байгуулагдлаа
2015-08-20

Элэгний өвчлөлтэй хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилготой "Эрүүл элэг" сан байгуулагджээ. Тус сангийн үйл ажиллагааны талаар тэргүүн Д.Наранбаатар нь мэдээлэл өглөө.

 

"Эрүүл элэг" санг Оном сан, Элэгний төв хамтран байгуулжээ. Уг санд элэгний өвчлөлтэй хүн бүхэн хандаж болох бөгөөд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах замаар тусламж дэмжлэг үзүүлэх аж. Элэгний С вирусын оношлогоо, эмчилгээнд нэг хүн дундажаар 3 сая төгрөг зарцуулах тооцоо гараад буй. Харин энэ мөнгийг гаргах боломжгүй хүмүүс "Эрүүл элэг" санд хандаж, дэмжлэг хүсч болох юм.

 

Тус сан анхныхаа дэмжлэгийг Сэлэнгэ аймгийн харьяат Н.Ариунжаргал гэх 25 настай залууд үзүүлэхээр болжээ. Н.Ариунжаргал элэгний В, Д вирусын хавсарсан архаг хатуурал буюу цирроз гэсэн оноштойгоор нэн яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай аж. Түүний эмчилгээний нийт зардал 85 сая төгрөг болж буй бөгөөд найз нөхөд нь #найз_challenge аяныг өрнүүлж, 31 сая төгрөг цуглуулжээ. Үлдэгдэл мөнгийг цуглуулах ажлыг Эрүүл элэг сантай хамтран зохион байгуулах бөгөөд элэг нэгт монголчуудыг туслахыг уриалж байна.

 

Д.Наранбаатар мэдээлэлдээ "2013 онд манай эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл нь 80 тэрбум төгрөг байсан. Одоогийн ханшаар бол 40 сая ам.долларын үлдэгдэлтэй гэсэн үг.  Монгол хүний эрүүл мэндийн төлөө зарцуулагдах ёстой энэ мөнгө аль нэг газар зам, байшин барилга болчихсон. Бидний хийсэн тооцоогоор Монгол Улсад элэгний С вирусыг устгахад 200 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр бид эрүүл мэндийн даатгалын сангийн 2-3 жилийн үлдэгдлээр С вирусыг устгах бүрэн боломжтой. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын газраа хурдан байгуулж, шинэ хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэдгийг тэмдэглэв. 

 

Мөн тэрбээр манай улсад элэгний өвчлөлөөр өдөрт 7 хүн нас барж буйг дуулгав.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Оном сангийн сайхан сэтгэлтэй залууст баярлаж явах хэрэгтэй, Харин тэр АН-аас дэд сайдаар ажиллаж байсан Амарсанаа бил үү, элэгний эмээр бизнес хийх гээд үхэн хатан дайраад байгаа нөхрөөс болгоомжил
2015-08-20