Николь Кидманыг хуурчээ
2015-08-20

 

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидманыг нөхөр нь хуурсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчний нөхөр, дуучин Кейт Урбан өнгөрсөн амралтын өдөр Нью Йоркийн нэгэн зоогийн газарт Лиза гэх модель бүсгүйтэй болзож байхдаа “Women’s day”сэтгүүлийн гэрэл зурагчны дуранд өртжээ. Тэд зоогийн газраар үйлчлүүлээд гарч явахдаа гар гараасаа хөтлөлцсөн байсан бөгөөд сэтгүүлчдийг харсныхаа гараа тавьсан байна. Зоогийн газрын зөөгч “Тэд их дотно байсан. Мөн үнсэлцсэн” гэж ярьжээ. Кидман нөхөртөө итгэдэг тухайгаа байнга ярьдаг билээ.

 

Тэрбээр дээрх мэдээллийн дараа нэгэн хэвлэлд “Нөхөр минь болзоонд явахыг хүссэн бололтой” гэж хэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин