АН-ын бүлгийн хурал ширүүн болжээ
2015-08-20

АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар зарим сайд нарыг томилох, Засгийн газарт “Шударга ёс” эвсэлтэй хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодруулахад:

 

-Бүлгийн хуралдаанаар сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Гэхдээ ямар нэг шийдэлд хүрээгүй байна. Шийдэлд хүрсний дараагаар мэдээлэл өгнө гэлээ.

 

Бүлгийн хуралдаанаар гишүүдийн хооронд ширүүхэн маргаан дэгдсэн байна.  АН-аас Сангийн сайдад Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Б.Болор нар нэр дэвшихээр яригдаж байгаа бол Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг,  БХБ-ын сайдад Я.Санжмятав нарын нэрийг өргөн барихаар ярилцсан бололтой.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН ард түмнийг ч нэг доромжлох шиг болж байна даа, бондын луйварчин дахиад сайд, эм зүйч маань зам тээврийг, хөдөлмөрийн яамыг унагаасан нөхөр дахиад сайд уу, тоглоод байгаа байлгүй дээ, 16 онд ард түмнээс санал авахгүй юм шиг аашилж байна уу, эсвэл хар машинаараа гарах юм чинь гээд басамжлаад байна уу
2015-08-21
Zochin:
YAAAAAAANA AAAAAAAAAA!!!!!!!!!!! Ene ardchilsan namiinkhan erguutchikhsen yum uu??????????? Unekheer teneg LUMBEGARAVUUD yum daa. DAACH DEE, ITGEMEERGUI YUM.
2015-08-20
Зочин:
Хурлын даргад зүтгэсний шагнал . Арай хэтэрнээ
2015-08-20
Зочин:
Эрдэнэчимэг... Яаааанааааа...
2015-08-20
haiton:
yandaa arai ingej bolohgui shuu Argchilsan naminhan
2015-08-20
Зочин:
arai ch dee taminee
2015-08-20
саруул:
ёо ёо наад Эрдэнэчимэг зам тээврийн сайдаа ёстой тэнэгтээрэй, арай л дэндэж байгаа юм бишүү, эмээ зараад сууж байвал таарна, зүгээр л эвдэрхий зам засаад байвал болно гэж бодож байгаа байхдаа, хэлэх ч үг алга.
2015-08-20