Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар хэвлэсэн этгээдийг шалгаж байна
2015-08-20

Эрүүгийн цагдаагийн газрын хуурамч мөнгөн тэмдэгтийн санд бүртгэгдсэн тэмдэгтийн 25 хувийг У гэгчийн өнгөт хэвлэгчээр хэвлэсэн 47 серийн 662 ширхэг мөнгөн тэмдэгт эзэлж буй аж. Энэхүү үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 213 үйлдлийг нэгтгэн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлжээ.

 

Цагдаагийн байгууллагад 2010.01.01-ээс 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгжээс энэ төрлийн гэмт хэргийн талаар нийт 498 гомдол мэдээлэл ирсэн байна. Хуурамчаар үйлдсэн мөнгөн дэвсгэртийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бэлэн мөнгөөр худалдаа үйлчилгээ эрхэлдэг зах, хүнсний дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс наймаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдээр дамжуулан гүйлгээнд оруулж байгаа нь тогтоогдоод байна. Иймд бэлэн мөнгөөр худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх бол 96102102 утсанд хандаж болно.

Shuud.mn
Сонин хачин
RAHAT:
NAAD DURAKAA MURUUR NI MUSHGIJ MUCHUUR NI TOOLJ, HANI HAMSAATNIG NI ILRUULEH L HEREGTEI DEE.
2015-08-20