ДАШТ-нд оролцох тамирчинд дэмжлэг үзүүлэв
2015-08-20

Босни Герцегова улсын Сараево хотноо энэ сарын 25-30-ны өдрүүдэд чөлөөт бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Тус тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцох  тамирчинг өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд хүлээн авч уулзсан байна.

 

Учир нь энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн 46 кг-ийн жинд барилдах гэж буй Н.Хулан нь Баянзүрх дүүргээс төрөн гарч буй ирээдүйтэй тамирчин гэнэ. Тиймээс эх орноо төлөөлөх олон улсын тэмцээнд шалгарсан дүүргийнхээ залуу тамирчинд дэмжлэг үзүүлэхээр шийдсэн аж.

 

Тэрбээр энэ үеэр “Өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээнүүдэд гаргасан амжилт бүхэн Монголын бахархал. Тиймээс эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, улам их амжилт гаргаарай” гэлээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин