Залуусыг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар мэдээлнэ
2015-08-21

10.00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсний дагуу БЗД-ийн 13-р хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, СХД-ийн 22-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг, СХД-ийн 24-р хороонд 60 ортой Ахмадын сувилал, СХД-ийн 21-р хороонд Өвөр нүнтийн 11 км автозамыг Концессын гэрээгээр барина. Энэ ажлуудыг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа  НЗДТГ-ын Б танхимд болно.

 

11.00 ТОСК, Монголын залуучуудын холбоотой хамтран залуусыг орон сууцжуулах талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал Монголын Залуучуудын холбооны төв байранд болно.

 

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Өршөөлийн тухай хуулийг эсэргүүцэж, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн Ард түмний хөдөлгөөний гишүүд мэдээлэл хийнэ.

 

11.00-17.00 цагт Энэрлийн түүчээ ТББ-с санаачлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг энэ хичээлийн жилээс нээн ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.Тус цэцэрлэгийн үйл ажиллагааг олон нийт хүүхэд багачуудад танилцуулах зорилготой нээлттэй өдөрлөг болно.

 

11:30 цагт Нийслэлийн БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн байранд Хөршийн холбоо хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллага сайн хөршийн холбоог бэхжүүлхэд хэрхэн хамтран ажиллах, ямар санал санаачлага, хамтын ажиллагааг бий болгох ёстой талаар сурталчилан таниулах өдөрлөгийг зохион байгуулна.

 

12.00 цагт "Барилга Орон сууц 2015" үзэсгэлэн яармагын нээлтийн ёслол  Мишээл экспо төвд болно.

 

15:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн Энди Браун ХҮҮХДИЙН асуудлаар хэрхэн сурвалжлан бичих тухай сэтгүүлчидтэй ярилцаж, тэдний бүтээлд зөвлөмж өгнө.

Shuud.mn
Сонин хачин