Ангараг гаригтай селфи хийжээ
2015-08-21

 

Ангараг гариг дээр ажиллаж, мэдээлэл цуглуулж буй “Curiosity Rover” хөлөг өчигдөр 20.00 цагт эх дэлхий рүү селфи зургаа илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ тухай АНУ-ын Сансар судлалын агентлаг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж,“Curiosity Rover” хөлөг Ангараг гаригтай селфи хийсэн. Тус хөлгөөс илгээж буй анхны селфи зураг” гэж жиргэжээ.

 

Харин олон нийт дээрх зургийг селфи биш зүгээр л зураг хэмээн шүүмжилж эхэлсэн байна. Учир нь хөлөг Ангараг гаригийн ровер гэх хонхорхой нүхэн дээр зогсоод урдаа камер байрлуулаад зургаа авахуулжээ. Хүмүүс селфи хийхдээ утас эвсэл камераа урдаа бариад хэн нэгний тусламжгүй зургаа дардаг юм.“NASA” хөлгөөс илгээсэн селфи зурагтай холбоотой мэдэгдэл хийх үерээ “Хөлөг бол робот буюу төмөр биет. Та бүхэн сайтар ажиглавал энэхүү зургийг хөлөг өөрийнхөө аппартын тусламжтай авсан. Жижигхэн салдаг аппаратыг хөлөг хад эсвэл нэг биет дээр байршуулаад өөрийнхөө зургийг авсан. Тиймээс энэ зураг селфи” гэжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин