Гитлерийн алтыг олжээ
2015-08-21

 

Фашист Германы удирдагч Адольф Гитлерийн 30 тонн алтыг Польшийн хоёр иргэн олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд 10 гаруй жил Гитлерийн алтны мөрөөр хайгуул явуулж, ийнхүү зорилгоо биелүүлжээ. Эрдэнэсийн хайгуулчид нэгэн хэвлэлд “Дайны төгсгөлд нацистууд ЗХУ-ын Улаан армид ялагдаж, Берлин руу буцах үедээ Польш, Чех, Румын, Болгар болон Балканы хойгийн иргэдийг тонож дээрэмдсэн. Нацистууд ойролцоогоор 30 тонн орчим алт дээрэмдсэн. Энэхүү алтаа тэд тусгай саванд хийж, галт тэргэнд ачсан. Харамсалтай нь хараал шингэсэн алт тээвэрлэж явсан галт тэрэг сураггүй болсон. Яг л усанд хаясан чулуу шиг. Энэ тухай олон ч түүхийн ном, сонинд бичээстэй байдаг” гэж ярьжээ. Галт тэргэнд 100 орчим модон авдар хураалттай байжээ. Энэ авдарнуудын талаас их хувьд нь цэвэр алтан гулдмаа хураалттай байсан бол үлдсэн хэсэгт нь алтан бөгж, ээмэг зэрэг байсан гэнэ.

 

Алт олдсон эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Польшийн Засгийн газарт ажилладаг нэрээ нууцалсан төлөөгч, эрдэнэсийн хайгуулчдыг худлаа яриагүй гэдгийг баталж “Алт олдсон нь үнэн. Одоогоор алт хаанаас олдсон гэдгийг мэдэгдэх боломжгүй” гэж хэлжээ. Германы “BILD”сонины мэдээлснээр “Гитлерийн алт тээвэрлэж явсан галт тэрэг Польшийн баруун өмнөд хэсгийн Валбрзих хотын ойролцоогоос олдсон. Мөн Германы албаныхан алт олдсон бүс нутаг руу очсон” гэв. Хуулийн дагуу түүхийн ач холбогдолтой алт, эрдэнэс олсон хувь хүн олсон алтныхаа 10 хувийн авдаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
3 TN ALT AVAHNEE NASAARAA IDEED BARAHGUI HORONGOTEI BOLJEE
2015-08-21