Ерөнхий сайд огцрохоо мэдэгдлээ
2015-08-21

 

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас өчигдөр сайд нар болон эрх баригч “Сириза” намын гишүүдтэй уулзах үеэрээ албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэнийг “www.dailymail.co.uk” дамжууллаа. Тэрбээр парламентын ээлжит бус сонгуулийн товыг зарлахыг Ерөнхийлөгч Прокопис Павлопулостоос хүсчээ. “Ээлжит бус сонгууль ирэх сарын 20-нд болно” хэмээн “AFP” агентлаг мэдээлжээ. Үндсэн хуульд заасны дагуу Ципрас дараагийн Ерөнхий сайд тодрох хүрэл Засгийн газрыг тэргүүлэх юм. Ципрас ард түмнээсээ уучлалт гуйж “Огцрох нь хамгийн зөв алхам гэж бодлоо” гэж жиргэжээ.

 

Олон улсын зээлдэгчид өчигдрөөс эхэлж гурав дахь тусламжийн хөтөлбөрийн эхний санхүүжилт болох 13 тэрбум еврог Грекийн Сангийн яам руу шилжүүлсэн байна. Евро бүс гурван жилийн хугацаанд тус улсад 86 тэрбум еврогийн зээл олгохоор тохиролцсон юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин