Цэргүүдтэй явсан ачааны машин онхолджээ
2015-08-22

Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гарам буюу олны хэлж заншснаар 61 гарам орчим зам тээврийн ноцтой осол гарчээ.

 

Тодруулбал, тус газарт цуваагаар явж байсан цэргийн ангийн ЗИЛ 131 маркийн  автомашин онхолдож, дотор нь явсан цэргийн албан хаагчид гэмтэж бэртсэн мэдээлэл байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад уг осол болсон нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээллийг одоохондоо өгөх боломжгүй гэлээ.

 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Mitsubishi маркийн автомашин гүйцэт түрүүлэх оролдлого хийснээс уг осол үүдэлтэй гэнэ.

 

Энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

П.Нарандэлгэр

 

Shuud.mn
Сонин хачин
Endon:
Yugii ni nuusiin...
2015-08-22
зочин:
Цэрэг эзэнгүйтэх нь аргагүй, танк онхолдож байсан юм чинь машинтай онхолдох нь энүүхэнд билээ.. Арми улс төржиж, сахилга хариуцлага байхгүй болж байхад БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Болдбаатар нь морь уясан шиг өөрийгөө сурталчилж дараагийн сонгуульд бэлтгэсэн шиг яваа нь өнөө цагийн гамшиг юм даа.
2015-08-22