Сондгой тоогоор төгссөн дугаартай машинууд хөдөлгөөнд оролцохгүй
2015-08-22

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. IX сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна. 08 сарын 22 буюу бямба гарагт өглөөний 08.00 цагаас үдшийн 20.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон  тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин автомашин хөдөлгөөнд оролцоно. Харин 08 сарын  23 буюу ням гарагт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.

Shuud.mn
Сонин хачин
Ядаргаатай юмаа:
дугаар хязгаарласан тойрог чинь хэтэрхий том байна. Бага тойрогтоо л хязгаарлахад болоо юм биш үү?
2015-08-24
Зочин:
Ням гаригийн орой Гүнтийн зуслангаас хот руу 3 цаг явж түгжирч байж ирлээ. Бөөн түгжрээ. Уг нь 1 цаг л явдаг юм. Дугаарын хязгаарлалтаас болоод хүн бүр оройн 20 цагаас хойш хот явах гээд ийм байдалд хүрч байна. Хэдэн хүн сургуулийн бэлтгэл хангаж, хүүхдийн дэвтэр харандаа авахын тулд бүхэл бүтэн хотоороо хохирч байх ямар учиртай юм бэ? Заавал цагийг нь тулгаж дэвтэр харандаа бэлтгэх ёстой юм уу? Хотын захиргаа түүнийг нь өөгшүүлээд, дугаарын хязгаарлалт хийж өгөөд л. Энэ дарга нар социализмын үеийн арга барилаасаа хэзээ салах вэ? Нэг хэсгийнх нь эрх ашгийг хамгаалаад нөгөө хэсгийнхийг нь хөсөрдүүлдэг ямар нийгэмд бид амьдраад байна вэ?
2015-08-24