Хөрш минь,хаалгыг минь тогшооч
2015-08-22

 

“Өнөө хар Балбар эхнэрээ нүдээд эхэлчихэж” гэсээр цайгаа оочилонгоо зодуур тамлалт дуусахыг нь хүлээдэг хамар хашааныхан хаа нэг байх. Хөршийнхөө хэрүүл уруулыг зурагтынхаа дууг багасгаж байгаад сонсох хэрнээ хүүхэд хүүхэн нь уйлаад хэрүүлийн үг сонсогдохоо болчихоор нь зурагтаа үзээд суучихдаг. Хааяа кино дарам дээр гардагч амьдралд түгээмэл байдаг жишээ.

 

Өдөр богон шахуу шатаар хавдсан нүд, айсан харцтай хүүхэд хэн нэгийхээ гараас чирэгдэн дээш доош бүдрэн гүйхтэй тааравч өрөвдөхийн салхи болгож санаа алдас гээд зөрөөд л байдаг. Нэг мэдэхэд өнөөх охин таарахаа байж төдөлгүй тэр айлынхан чимээгүй алга болно. Нүүцгээсэн байх, салж сарнисан хэрэг гэж таамаглаад мартана.

Харин өнөө охин зовлон дарамтаас нэг мөр салж, гомдсон нулимсаа бурхнаар арчуулахаар энэ хорвоогоос бүүр явчихсаныг мэдээгүй өнгөрдөг. Хэчнээн нялх юмнууд ингэж бидний шалгуулж мухарлаагүй таамаг багцаанд  хэн нэгний гарын шүүс мунхагийн золиос болоор үхчихсэнийг бид мэдээгүй нь олон шүү. Ил болж нийгмээрээ нэг цочирдон шуугисан нь дөрөвхөн настай Маралмаа охины харамсалтай үхэл.       

 

Гэр бүлийн хүчирхийлэл зодуур дарамтанд байсан хэрэг ил болоход хэвлэлийнхэн нь цагдаагийнхан ч хамгийн түрүүнд хөршийн хаалгыг тогших биз. Тэд ч хэцүү байсныг нь мэддэг , гадарладаг байснаа ярьж эхэлсэн байдаг.

Мэдээд яваад байлгүй цааш нь мэдэгдээд хэл ам хийгээд байсан бол ...  Амийг нь аварчих байж дээ гэсэн гэмшил биш гэхэд ухаарал хөршүүдэд үлдсэн л байдаг байх даа.

 

Хот айлын бараа хол ч “амь нэг” гэдэг. Хөдөө талд цагдаа цэрэг бүхнээс хол хэдхэн бүлээрээ байх хот айлынхан ажил төрөл болоод аюул гамшгийг нийлж шуугиад шийдчихдэг  байсан . Боохой эргэхээс өгсүүлээд болдоггүй дэггүй хүүхдүүдээ хүртэл нийлж шийтгээд дарж авдаг байсан гэдэг. Тэгэхэд хажуу хананых нь цаана хүн хүнээ барьж идэжийн наагуур болж байхад чихэндээ хөвөн хийгээд суугаад байх нь хатуудна.

 

Нялх юм зодуулаад уйлаад, бусгүй хүн орилоод байдаг.  Хаалгыг нь тогшоод орчих гэхээо хүний хувийн амьдрал гэдэг. Хэрүүл зөрчил нь хувийн асуудал байж болох ч хүүхэд, хүн  зодуулаад байгаа бол нийгмийн асуудал. Таны ч төрийн ч оролцоо хэрэг болсны дохио.

 

Бусдын хэрэгт оролцсоноор өөрөө асуудалд орох төвөг чирэгдэл болох тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй.  Энэ нь хууль эрх зүйн хоцрогдсон байдал,  гэр бүлийн хүчирхийллийг ахуйн хэрүүлтэй  хольж  гэж үздэг сэтгэлгээтэй явж ирсэн манай онцлог гэж болно. Хөгжсөн орнуудад хажуу айлд нь 20-30 минут уйлахад цагдаагийн байгууллагад ханддаг. Энэ нь хувийн амьдралд орлцсон бус хүчирхийлэл байж болох тул урьдчилан сэргийлж буй хэрэг.

 

Хананы цаана  хүүхэд уйлаад байвал, хэн нэгэн  зодуулаад байх шиг байвал “хөршийн хүн”  та одоо оролцож болно. Таны мэдээллээр  цагдаагийн байгуулллага  оролцоно. Шалгана мухарлана гэж байна.  Хөөрхий тэр зодуурт байгаа эмэгтэйг, хүүхэд хөгшдийг  дарамтнаас нь холдуулж хамгаалах байранд авч болно. Хүчирхийлэгчид хатуу хариуцлага тооцох хуулийн боломж нээгдэж байгаа.      

 

Хөршийн өдөр болж байна. Бие биенийдээ зочилж ороод танилцаад, давс сонгиноо зөрүүлж хэрэглээд байх өдөр арай ч биш. Өргөн хүрээтэй  хөршийн хариуцлагын тухай, санамжийн өдөр гэж болно.  Давхар  аливаад хүн чанартай байх , айл хүний амь нэг байхыг уриалах өдөр гэж хувьдаа ойлгож байгаа юм.

 

Хажуухан талд чинь хананы цаана хэн нэгэн байнга уйлж, байвал та мэдрэмжээ дагаарай гэе дээ. Яршиг төвөг гэж эргэлзмээр болбол хүн чанараа түшээрэй.  Магадгүй.... Хэн нэгэн орж ирээд намайг сэв хийтэл тэврээд хаалгаар аваад гарчих боловуу гэж найдан бүлтэлзэх нялх юм уйлаад байж болно.  Шийдвэр гаргаж цагаа олж цагдааруу залгасан хөршийн дуудлага хэн нэгийг аварч болно. Хаалга тогших чимээ тань хөөрхий нэгэнд аврал болж насан туршийх нь дурсамжаар  үлдэж болно.  

 

Хөршийнхөөрөө байнга орж гарч хөөрөг зөрүүлэх нь юу ч юм. Зүгээр л хэцүү үед нь хөршийнхөө хаалгыг нь тогшиж байгаарай.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
алуурчин ор ор, орж ирээд гоё ал, миний том дарга ах чамд хайртай гэх үү?????
2015-08-23
Ard daatgal:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-23
Зочин:
Haha. saihan hellee
2015-08-23
munkhuu:
юун 4 настай Маралмаа охин бэ, Маралмаа гэж хойд эж нь, алуурчин нь за, ингэж андуурч байхдаа яахав дээ юм бичдэг ухаанtайн бол. Охины нэр Оюун-эрдэнэ
2015-08-22
RAPID:
ZAILAA ENE MUU ERIN BAIRNII ZARAA BOLIOCHEE
2015-08-22
хангай:
Ямар зарагддаггүй чөтгөр шүглэсэн ёрын муу байр вэ? Хурд Рапид хорооллын энэ байр. Наад зараа одоо болиоч дээ, админ нь устгаж байгаач дээ. Наад муухай байр чинь хэзээ ч зарагдахгүй, за юу,
2015-08-22
Зочин:
Haha. saihan hellee