БНСУ ”Jindogae 1” байдлыг зарлажээ
2015-08-22

 

 

Өнгөрөгч 7 хоногт хоёр Солонгос харилцан буудалцсан нь дэлхий нийтийн анхааралд байгаа билээ. Энэ буудалцаан хоёр улсын хилийн бүсд байх чанга яригчаас үүдсэн бололтой. Өмнөд Солонгосын цэргийнхэн Хойд Солонгосын тавьсан минанд дэлбэрсний дараа буюу 11 жилийн өмнөөс хил дээрээ чанга яригч ажиллуулж эхэлжээ. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тэрхүү чанга яригчийг Пхеньян унтраахыг шаардаж, үүнийг биелүүлэхгүй бол тодорхой эсэргүүцэл үзүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

Улмаар өнгөрөгч  7 хоногт 20-ны өдөр 3 цаг 52 минутанд Хойд Солонгосын талаас Өмнөд Солонгосруу буудсан байна. Хариуд нь БНСУ-нь 155 mm-ын их буугаар 29 удаа гал нээсэн хэрэг явдал болсон.

 

Үүний дараа БНСУ-ын бүх цэрэг арми 4 цаг 40 минут гэхэд "Jindogae 1" бэлэн байдалд орсон байна. БНСУ-нь энгийн үедээ" Jindogae 3" байдалд байдаг бөгөөд  БНСУ-ийн хилээр зэвсэгт хүчин нэвтрэх буюу галласан тохиолдолд Jindogae 1​ - байлдааны бэлэн байдалд ордог байна.

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жонг Ун өнөө өглөөний үүрийн 5 цагт дайны бэлэн байдалтай цэргийн армиа хилийн зурвас дээр байрлуулсан гэж Пехнянийн KCNA агентлаг мэдээллээ. Ким Жонг Ун Өмнөд Солонгос бидэнтэй дайн зарлаж байна гэж үзэж байна гэж хэлжээ.Өмнөд Солонгосын Батлан Хамгаалахын яам "Хойд Солонгосын армиа байрлуулсан явдал нь дайны өдөөн хатгалга гэж үзэж байна" гэж ярьжээ. 

 

Хоёр тал гал гал нээсэн болон хил орчимд үүссэн хурцадмал байдлыг шийдэх талаар нааштай уулзалт яриа болсон талаар мэдэгдэл мэдээлэл гараагүй байна.

 

Умард Солонгосын сүүлийн халдлагатай холбоотойгоор Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаан зохион байгуулсан бөгөөд  Ёнчоны ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Мөн БНСУ-д онц байдал зарлаад байгаа гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

 

Тиймээс сошиал хүрээнд Кёнги мужийн Ёнчон болон Хойд Солонгостой хил залгаа бүсэд ажиллаж амьдардаг Монголчууддаа анхаарал болгоомжтой байхыг мөн  сануулж бичжээ.

 

Одоогийн байдлаар БНСУ-ын ерөнхийлөгч​ "Пак Гын Хэ​" ба улсын бүх дээд тушаалтанууд​ төлөвлөсөн ажлуудаа орхин  Хойд Солонгосын байдлыг харж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.

 

 

П.Баяр

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ard daatgal:
MongolchuudaA ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-23
Ard daatgal:
MongolchuudaA ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-23
Lobor:
Ким хүү минь тэснэ шүү.чи шүү.өмнөд кимчигээ сайн айлгаж байна.
2015-08-23
Зочин:
Байлдаасай.
2015-08-23
Bolor:
Ene medeegee zov orchuulaachee
2015-08-22
byambaa:
ene 2 iin ali neg ni Putin -iig uriad yag baildaj ezeldegiig zaalgaj avmaar yumaa.
2015-08-22
altsagana:
delhii deer 2 altsagnasna uls bainaa hudalaa baildaj chadahgui bj delhii niitiin anhaarliig tatah gj ingedgiin bhdaa zalhatal hiliin naana tsaanas bainga buudaltshiinma novsh
2015-08-22
opolp:
Za, ta dutaj uz
2015-08-22
opolp:
Za, ta dutaj uz
2015-08-22
Зочин:
АНУ гын угаадас бөгсний алчуур Өмнөд Солонгосууд хэрээ мэдэхгүй их өдхийм аа. Тэнгэс болон хуурай газарт хил дээр нь шахуу АНУ-тай хамтраад хээрийн сургуулилт хийгээд байхаар хэн ч гэсэн эвгүйцнэ биз дээ.
2015-08-22
Зочин:
MANAI HEDEN MONGOL YANAA UREGDEH VIIDEE
2015-08-22