Хятадад химийн үйлдвэр дэлбэрчээ
2015-08-23

 

Хятад улсын өмнөд нутгийн Шандон мужид химийн үйлдвэр дэлбэрч, Зибо хот их хэмжээний хохирол амссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Дэлбэрэлтийн улмаас есөн хүн түлэгдсэн хэмээн Зибо хотын Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. “China Daily” сонин “Раншин” гэх химийн үйлдвэрт орон нутгийн цагаар өнөөдөр 8.00 цагт дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байна” гэж мэдээлжээ.

 

Энэ сарын 12-нд дэлхийн хамгийн том 10 боомтын нэг, Тяньжин хотноо байрлах “Рүй Хай” агуулахад дэлбэрэлт болсны улмаас 121 хүн амиа алдаж, 700 гаруй шархтсан билээ.  Дэлбэрэлтийн үеэр 54 хүн сураггүй алга болсон бөгөөд өнөөдрийн хүртэл тэдэнтэй холбоо тогтоож чадаагүй байна. Тус уурхайд 700 тонн цаниад натри хадгалж байсан нь тогтоогдсон бөгөөд дэлбэрэлтийн улмаас их хэмжээний циниад алдагдсан хэмээн мэргэжилтнүүд сануулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
“Рүй Хай” агуулах гэж байснаа юун уурхай болоод явчваа. цаниад натри байхдаа яахав дээ хэхэ. Цианит натри эсвэл натрийн цианид гэж бичдэг юм. Ийм наад захын үг үсгийг зөв эвлүүлчихэж чадахгүй байж бас мэдээ бэлднэ айн. Тэгээд хэдэн жилийн дараа их хуралд орно биз
2015-09-07
hool:
oros heatad 3 hoshoosoo nomerloj eeljilj seremjileh heregtei bn
2015-08-23