Тусгай зөвшөөрлийн дугаар олгох сервер гацжээ
2015-08-24

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өнөөдрөөс онлайнаар авч эхэлж буй. Гэвч яг одоогоор серверт алдаа гарсан шалтгаанаар тус бүртгэл түр хаагдаад байна.

 

Ашигт малтмалын албан ёсны вэб хуудсанд  "Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийн Login серверт алдаа гарч техникийн саатал үүссэн тул дугаар олгох үйл ажиллагааг түр  хугацаагаар зогсоосныг мэдэгдье" гэсэн тайлбарыг өгчээ. Бид энэ талаар ашигт малтмалын газраас тодруулахад "Сервер гацсан. 51 дэх дугаарыг олгож байхад гацсан. Манайхан хуралдаж байна. Юунаас болж гацсан, хэзээ хэвийн болох талаар одоогоор тодорхой хариу өгөөгүй байна" гэсэн тайлбарыг өглөө.

 

 

Монгол Улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын 11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаар бэлтгэл ажил хангагдаад байгааг тус газраас мэдээлсэн байсан юм.

 

В.Бат

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene ashigt maltmaliihan bolimoor yumaa. Talbaigaa songoj 780.000 tugrug tushaalgasnii daraa talbainuudaa shuuhiin margaantai talbai gej haana. 1200 aj ahuin negj 780.000 tugrug tushaan gedeg chin 900 gaas saya tugrug uursniihuu dansruu oruulchihaad 5dahi uduriin ajil tarahiin 30min umnu web siten deeree shuuhiin margaantai gej medeelel gargaal bolchihdog. Tegeed uur gazar songood shalgaruultsand oroh geheer servern gatsaadch geh shig. Bitgii iim luivariin yum hiij baildaa. Eniig shalgadag humuusn shalgamaar yum. Ard irgediig ingej hohirooj bolohgui
2015-08-24
зочин:
Энэ тусгай зөвшөөрөл нэрийн доор АН ч баллаж дуусаж байна даа
2015-08-24
aak:
Shudaga bai l daa mongolchuudaa iim baliar yum bj bolohgui shde
2015-08-24
11111:
Новшнууд дандаа ингэж хүний мэдээлэл авчихаад серверт алдаа гарлаа гэдгээ хэзээ болих вэ? Тэгээд өөрсдийн мэдээллийг түрүүнд оруулах гээд гацаачих юмаа? Захын хүүхэд хийх ажил ш дээ. Кибер луйвар хийхэд Монголын Цагдаа, АТГ-д шалгаж тогтоодог хүмүүс байдаг юм болов уу даа?
2015-08-24