Засгийн газрын ажил цалгардаагүй
2015-08-24

Гэрэл зургийг MPA.MN

 

Ерөнхий сайд 6 сайдынхаа нэрийг өргөн барих асуудлаа  намрын чуулган хүртэл хойшлуулахаар болжээ. Энэ талаар  Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар МАН-ын 6 сайдыг чөлөөлснөөс хойш Ерөнхий сайд наймдугаар сарын 7-нд салбарын яамдад үүрэг гүйцэтгэгчийг томилох захирамж гаргасан. Ингээд 6 сайдыг Засгийн газрын гишүүд орлон ажиллаж байгаа. Дараагийн сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн. Гэвч  улс төрийн намуудтай харилцан ойлголцох, цаг үеийн нөхцөл байдлын улмаас уг асуудлыг намрын ээлжит чуулганыг хүртэл хойшлууллаа. Намрын ээлжит чуулган эхлэнгүүт Ерөнхий сайд  6 сайдын нэрээ өргөн барих нь зүйтэй гэж үзсэн.  Ээлжит бус чуулган хуралдах эсэх нь УИХ-ын мэдлийн асуудал. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг авч хэлэлцэх асуудал байгаа. Хэрвээ ээлжит бус чуулган хуралдсан ч гэсэн 6 сайдын нэрийг өргөн барих асуудлаар хандах боломжгүй. Тийм учраас намрын чуулганаар энэ асуудлыг өргөн барих шийдвэр гаргаад байна.

 

Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл гээд цаг үеийн олон  асуудал өрнөж байна. Дээрх асуудлаар яамдууд ажлаа сайн гүйцэтгэж байгаа.  Засгийн газрын хуралдаан тогтмол шийдвэрээ гаргаад явж байна. Ажил цалгардсан зүйл байхгүй. Ирэх 7 хоногийн сүүлчээр Ерөнхий сайд ургац, газар тариалангийн бүс нутгаар явж ажиллана. Мөн 9 дүгээр сарын 10-даар БНХАУ-ын даргатай уулзах уулзалт товлоод байгаа. Мөн сайд нарын асуудлыг ярихаасаа илүү  эдийн засгийг эрчимжүүлэх, цаг үеийн ажлаа шуурхайлах нь зүйтэй гэж үзсэн. Хичээлийн шинэ жил болохоос өмнө их, дээд сургуулийн сургалтын төлбөр, цэцэрлэгийн асуудлаар салбарын сайдад үүрэг өгсөн гэлээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Намрын чуулган эхэлтэл сайд нарын асуудлаа өргөн барих боломжгүй юу?

 

- Тийм ээ, намуудын хоорондын улс төрийн ойлголцолд цаг хугацаа шаардлагатай байгаа юм. Сайдгүй яамдад үүрэг гүйцэтгэгч, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар нь байгаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Амьдрал улам хэцүү болж байна ш дээ, АН-ын тэнэгүүдээ, 16 онд та нарыг зайлуулна, тэрнээс өмнө улс орныг бүүр элгээр нь хэвтүүлэх нь ээ, яах вэ, энэ маанагуудыг, мал бол алаад идэхсэн
2015-08-25
zochin:
Chadahgui bol ogtsrooh heregtei shtei amidral hutsuu bolj bna sh dee medej bna uu
2015-08-24
Зочин:
сайдтай болохоор цалгарддаг, сайдгүй болохоор урагшладаг. Ер нь яамдаа цөөлөөд, сайд гэдэг үгийг монгол хэлнээс хасая аа.
2015-08-24
Зочин:
Цалнардаагүй нь үнэн бол байхгүй байгаа сайдууд , дэдүүд нь олг хэрэгцээгүй гэдэг нь харагдаж баййна даа.
2015-08-24
irgen:
saiduudaa hurdan tomiloosoi doo ard irged hvleegeed bna erdenechimeg zailaach ee
2015-08-24
irgen:
saiduudaa hurdan tomiloosoi doo ard irged hvleegeed bna erdenechimeg zailaach ee
2015-08-24
irgen:
saiduudaa hurdan tomiloosoi doo ard irged hvleegeed bna erdenechimeg zailaach ee
2015-08-24
zulaa:
saiduud hezee ajil hiideg blaa daa bilegdliin chanartai ulsuudl bdg shv dee ted nariig bsan bgaagvi adil bolson shv dee
2015-08-24
zulaa:
saiduud hezee ajil hiideg blaa daa bilegdliin chanartai ulsuudl bdg shv dee ted nariig bsan bgaagvi adil bolson shv dee
2015-08-24
zulaa:
saiduud hezee ajil hiideg blaa daa bilegdliin chanartai ulsuudl bdg shv dee ted nariig bsan bgaagvi adil bolson shv dee
2015-08-24
төрөө:
юу гэж ажил цалгардахав дээ харин ч сайд нар нь байснаасаа байгаагүй нь дээр болсон хорвоо болсон шүү дээ
2015-08-24
төрөө:
юу гэж ажил цалгардахав дээ харин ч сайд нар нь байснаасаа байгаагүй нь дээр болсон хорвоо болсон шүү дээ
2015-08-24
төрөө:
юу гэж ажил цалгардахав дээ харин ч сайд нар нь байснаасаа байгаагүй нь дээр болсон хорвоо болсон шүү дээ
2015-08-24
Иргэн:
Намууд тохирч чадахгүй болохоор сайд нарыг шинээр томилж чадахгүй байна гэнээ. Энэ нь намууд тохирвол сайдаа томилох буюу төр хэвийн ажиллах гэнэ. Энэ нь нам төрийнхөө дээр гарчихсныг ил тодоор харуулж байна. Нам гэдэг хэсэг бүлэг найзууд, хамтрагч нарын нэгдэл. Тэгэхээр монголын төрөөр хэдэн нам гэж нэрлэсэн бүлэг нөхдүүд ил цагаан тоглож байна. Ийм байж болохгүй ээ. Нам гэдэг мафиас хэдийд салах вэ, нам нэр дор хулгай, мөнгө угаалт, хууль зөрчсөн тохиролцоо бүгд явагдаж байна.
2015-08-24
хэвлэлийн төлөөлөгч:
ер нь ерөнхий ярьж чаддаг хүнийг хэвлэлийн төлөөлөгчөөр сонгодог юм биш үү
2015-08-24
Зочин:
Энэ мӨНХТӨР ГЭЖ ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХӨД ТОХИРОХГҮЙ Л БАЙНА ДАА. дАНДАА БӨӨРӨНХИЙ ХАРИУ ӨГНӨ. эСВЭЛ ДУУГҮЙ Л БАЙНА БИЗ. аСУУДЛАА САЙН ОЙЛГОДОГГҮЙ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ.
2015-08-24
ЗОЧИН:
Ёстой холион бантанг одоо хутгана биздээ. Боломжийг нь олгоод өглөө. Сайханбилэг сайд. Нөгөө үүрэг гүйцэтгэч нар, МАН-ын дэд сайдууд, Төрийн нарийн бичгийн дарга нар гээд дураараа дургих байхаа.
2015-08-24
зочин:
Төрийн ажил цалгардаагүй гэж сонин юм ярих юм. Яамдуудад удирдлага алга, ихэнх нь амарсан, нөгөө хэсэг нь эргэлзсэн баахан нөхөд байх шив дээ. Ер нь ингэж дампуурч байгаад УИХ -аа тараах гэж байгаа юм биш биз. Энэ төр, засаг арай дэндэж байна аа.
2015-08-24