Улаанбаатар
Гар утсаа дээрэмдүүлжээ
2015-8-24

  Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Арслантай гүүрийн хойно гар утсаа дээрэмдүүллээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

 

Дуудлагын дагуу шуурхай ажиллагаа явуулан шалгахад Арслантай гүүрийн далангийн дор Налайх дүүргийн 2 дугаар хороонд орших суух А /31 настай, эрэгтэй/ нь Хөвсгөл аймгийн харьяат М /33 настай, эрэгтэй/-ын гар утас болон бусад зүйлийг дээрэмдсэн байжээ.

 

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
gongor:
huduunii humuusee gertee haritsgaa ugui bol ingeed deeremduulne shuu
2015-08-24