”Сэлэнгэ-2015” хамтарсан сургууль үргэлжилж байна
2015-08-24

Гэрэл зургийг "Монгол Улсын Батлан хамгаалах яам" хуудаснаас ашиглав.

Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2015" сургууль амжилттай үргэлжилж байна. Манай дайчид хоёр орны хамтарсан сургуулийн үндсэн сэдэв усан саадыг байлдаантайгаар гатлах бэлтгэлийг Онон мөрний ай сав дахь сургалтын төвд хийж эхлээд байгаа юм. 

 

Усан саадыг гатлах хичээлийг долоон цэгт явуулж, битүүмжилсэн БТР-70м, БМП, Т-72 танкаар манай батальоны механик жолоочид усан саадыг амжилттай гаталж, мэргэжлийн бэлтгэлийн ур чадвараа дээшлүүлэн орос дайчидтай хамтран тавигдсан зорилтоо амжилттай биелүүлэн дээрх ажиллагаанд суралцаж байна.

 

Хоёр орны Зэвсэгт хүчнүүдийн батальон байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль явагдах талбарт буудлагатай болон буудлагагүй дадлага, сургуулийг нийт бүрэлдэхүүнийг хамруулан хийж, байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлээ хангаж байгаа ажээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин