ШӨХТГ-аас сургалтын төлбөрийн нэмэгдлийг хянаж байна
2015-08-24

Их, дээд сургуулиуд энэ хичээлийн жилд сургалтын төлбөрөө 40 хүртэлх хувиар нэмсэн тухай мэдээлсэн. Тэгвэл ШӨХТГ-аас их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдэл ямар шалтгаантай болох, төлбөрийн нэмэгдэл хуулийн дагуу явагдаж байгаа эсвэл хууль зөрчсөн эсэхийг хянаж байгаа аж.

 

Тус газрын дарга Т.Аюурсайхан “Өнгөрөгч хавар анх удаа 12 дугаар ангийн төгсөлт болж улсын хэмжээнд 19 мянга орчим хүүхэд ЕБС-иа төгссөн байна. Иймээс их, дээд сургуульд элсэгчдийн тоо цөөн байгаагаас сургалтын төлбөрөө нэмж байгаа бол хууль бус. Өмнө нь инфляцийн түвшинтэйгээ холбогдуулаад сургалтын төлбөрийг нэмдэг байсан. Сургалтын төлбөрийн нэмэгдэлд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу сайдын зүгээс зохицуулалт хийх боломжтой. Үе, үеийн салбарын сайд нар их, дээд сургуулийн удирдлагуудтай ярьж, сургалтын төлбөрийг тодорхой хэмжээнээс дээшлүүлэхгүй байдлаар зохицуулах арга хэмжээ авч ажилладаг” гэж ярилаа.

 

ШӨХТГ-аас сургалтын төлбөр нэмж буй нь хэр үндэслэлтэй болох, сургуулиуд сургалтын төлбөрийн нэмэгдлээ юунд, хэрхэн зарцуулдаг болохыг хянаж буй юм байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайн боловсрол хэн олгож байгааг шалгавал танай ажил мөн шүү. Түүнээс мөнгө нэмлээ гэж шалгавал толгой чинь эргэсэн байна шүү. Сайн боловсрол олгое л гэвэл сайн орчинтой байх ёстой. Сайн орчин бий болгохын тулд мөнгө хаях хэрэгтэй. 100 юу ч мэдэхгүй залууг одоогийнх шиг мэргэжилтэн нэрээр гаргах уу, ирээдүйн 10 сайн хүн бэлдэх үү, Шударга өрсөлдөөний газар үүнд л хариу өгөөрэй дээ.НЭмсэн байна буруу гэвэл танайх татан буугдаарай.?????????????????????
2015-08-25
Зочин:
ЭНэ байр лав чөөгийтэй байхаа. Одоо наад зараа ав.
2015-08-25
Зочин:
ene xogiin bairna yasan zaragdadgvi xaraal idsen bair ve
2015-08-24