Х.Цагаанбаатар тэргүүтэй жүдочид татамид гарна
2015-08-25

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно.

 

Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, гавьяат тамирчин М.Бундмаа, олон улсын хэмжээний мастер А.Цолмон нар эх орноо төлөөлөн дэлхийн аваргын татамид гарна.

 

Эрэгтэйчүүдийн 66 кг-д хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар "В" хэсэгт багтсан ба тэрбээр эхний тойрогт Аргентинийн П.Гонзалестай учраа таарсан. Харин энэ жинд хүч үзэх Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт  Тажикстан, Сербийн бөхчүүдийн хожсонтой нь барилдах юм.

 

Эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон "В" хэсэгт багтсан. Тэрбээр эхний барилдаанаа Канадын Г.Екатринатай хийх бол С хэсэгт багтсан гавьяат тамирчин М.Бундмаа эхний тойрогт АНУ-ын Д.Ажеликатай хүч үзэх оноолт таарсан.

 

Урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 11.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхэлнэ. Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхэлнэ. ДАШТ-ийг МҮОНТВ-ийн 2 дугаар суваг, ETV, SPORTBOX, C1 телевизүүд эх орон даяар шууд дамжуулан үзүүлж байгаа билээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Manaihan arai sul bnaa, tegeed l azguiteed baihiin.beltgel taaruuhan hiiv uu! Margaashnaas az iveeh boltugai
2015-08-25
Зочин:
Манайхан тамирчин хүний эцсээ хүртэл тэмцэх чанар, эр зориг, дайчин чанарын бэлтгэл хэрэг алга. Ямар ч идэвхгүй, бярдаж барилдаж чадахгүй ялагдчихаад л сүүлийн хэдэн секундэд гэнэт ухаа орсон аятай дүвчигнэж сэгсэлзээд л хожигдоод байх юм. Хэрэг алга. Өнөөдөр тэр Бундмаа, Цолмон эд нар бол Астанагийн татамиг гялалзтал арчаад л дуусна. Харж л байгаарай урамгүй гэдэг нь
2015-08-25
Bold:
Dairch teserch barildaachee Zygeer neg baritc bulaatcaldsaar baij l xojigdox yum Yamar ch ix untaa barilddag yum be Naad xasaguudaa xarldaa Dandaa dairch dovtolj baigaa bizdee 60 kg Mongolchuudiin jinshdee Tegsen Xasaguudad alt mungu -g xamtad n aldax yum xereg alga
2015-08-25
Зочин:
Аваргууд болоорой
2015-08-25