Ардчилсан нам арай л арчаагүй байна
2015-08-25

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Засгийн газрын бүтцийн асуудлаар зөвшилцөлд хүрэх гэж оролджээ. Гэвч шийдэлд хүрч чадаагүй гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, дутуу байгаа зургаан сайдын асуудлыг ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулахаар болжээ. Дэд сайдуудыг ойрын хугацаанд томильё гэж тохирсон нь өчигдрийн хурлын ганц үр дүн байсан аж.

Гадуур нэлээд газар аваад байсан “Сайдуудыг томилох асуудлыг МАХН л гацааж байгаа, тэд Засгийн газрын нэр хүндийг унагах “сонин” нэр оруулж ирснээс болоод АН хүлээж авахгүй эргэлзээд байна”гэсэн яриа ч худал. МАН-ын огцорсон зургаан сайдыг “Шударга ёс” эвсэл болон АН гурав, гурваар нь хувааж авсан. “Шударга ёс эвсэл”нэрсээ өгсөн ч Ардчилсан нам одоо болтол сайд нарынхаа нэрсийг тодруулж чадахгүй байгаад л хэргийн гол учир байгаа юм байна.Нам дотроо эрх мэдлээ булаалдсан фракцууд гол асуудлыг үүсгэж байгаа ажээ.


Намын дарга З.Энхболдын санал болгосон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, Н.Батбаяр нартай Ерөнхий сайд хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ бүлгийн хуралдааныхаа үеэр хэлсэн бол Ч.Сайханбилэгийн санал болгосон нэрийг АН-ын дарга хүлээж аваагүй гэнэ.Ингээд Засгийн газар аравдугаар сар хүртэл буюу намрын чуулган эхэлтэл тал бүрэлдэхүүнтэйгээр ажиллах бололтой. Улс орны хувьд энэ бол үнэхээр ажил удсан, цаг хугацаа алдсан шийдвэр гэдэг нь тодорхой. Хэн сайд болж ирэх бол, ирээд намайг халах байх гэсэн айдас тээсэн ажилтнууд зургаан яаманд дүүрэн байна. Эдгээр яамдад энэ тодорхойгүй байдал дахиад хэдэн сар үргэлжлэх нь.


Сонсоход эвгүй боловч олонх үнэхээр арчаагүй байна. Дотоод хагарал, явуургүй бодлого, оновчгүй сонголт зэргээсээ болоод Засгийн газраа ч байгуулж чадахгүй байдалд хүрчихэж.


Ийм гацаанд орсон үед мэргэжлийн Засгийн газар бүрдүүлдэг практик байдаг. АН энэ аргыг хэрэглэх гэж оролдсон ч чадаагүй гэж бодохоор хагарал үнэхээр нэг тогоон дотор байж чадахааргүй болтлоо хурцадсан гэж болохоор байна. Яах вэ асуудал хурцаддаг юм байж, гэхдээ улс орны эрх ашиг гэж хамгийн эрхэм зүйл бий. Уос орон хөгжих ёстой. Дэлхийн улсуудын араас гэлдрээд ч болтугай дагах ёстой болохоос зогсох ёсгүй. Төрд гарсан хэдэн нөхдийн хэрүүл, хэн хэнээсээ дээш гарах гэсэн тэмцэлдээнээс болж ард иргэд хохирох учиргүй.


Ардчилсан нам 2012 онд сонгогчдод “Улс шиг хөгжүүлээд, хүн шиг амьдруулаад өгнө өө” хэмээж байхдаа яг л гараан дээрээ дүүхэлзэх хүлэг морин лугаа адил байсан сан. Гэтэл гуравхан жилийн дотор бүх зүйл нь ойлгомжгүй болж, хөгжүүлэх нь битгий хэл иргэдийнхээ бүсийг чангалж, байсан байранд нь аль болох удаан уяхыг хичээж байгаа мэт санагдах болов. Ардчилсан намын үйл ажиллагааг тодорхойлоход “ойлгомжгүй”, “унхиагүй”, “учраа олохгүй” гэсэн үгс яг тохирохоор харагдаж байна.Байгуулсан Засгийн газрынх нь нэрнээс харсан ч ийм байгаа юм. Эхлээд “Шинэчлэлийн” Засгийн газар байгуулсан. Энэ засаг нь удахгүй унасан болохоор шинэчлэл бүтээгүй гэж ойлгож болно. Дараа нь “Шийдлийн” Засгийн газар байгуулагдсан ч асуудлаа шийдэж чадахгүй байгаа гэдгийг одоо бүгд хараад, гайхаад сууж байна шүү дээ.


Төр засгийн буруу бодлогоос болж ард түмэн зовж зүдэрч байна. Хамгийн харамсалтай нь, дунджаас доогуур амьдралтай хүмүүс нь үүрч байгаад байна. Хоёр, гурав иддэг хүмүүс нэг иддэг, хоосон хонодог болохгүй. Тэд идэх хоолноосоо аль хэдийнэ илүү гарчихсан улсууд. Хоногийн хоолныхоо төлөө ажилладаг олонх л энэ хямралыг ходоодоороо мэдэрч байгаа. Гэтэл “Бид одоо болно оо, ажлаа хийе. Уул уурхайгаа түшиглээд, болох ордуудыг нь хөдөлгөөд иргэдээ ядаж идэх хоолтой байлгая” гэсэн сэтгэл гаргаад буулт хийчих төрийн хар хүн энэ Ардчилсан нам дотор алга. Томчууд нь жижгүүдээ хуваагаад л хэдэн тийшээ хэвтээд байдаг. Гэтэл ард нь компаниуд дампуурсаар, улс орны эдийн засаг унаж гүйцлээ. Төв банк нь валютын эх үүсвэр олоод өгчих байх гээд Засгийн газраа горьдлогын нүдээр хараад л сууж байна шүү дээ. Гэтэл байж байгаа царай нь энэ.


Үнэндээ монголчууд төрөөс, ажил олгогчдоос нэг их юм хүсдэггүй юм аа. Идэх хоолноос илүү гарах цалин өгчихөд л болдог байхгүй юу.Төр нь тогтвортой байгаасай гэж эрх баригчдаас, цэнхэр дэлгэцээр гэр оронд нь урилгагүй орж ирчихээд хэрэлдэхгүй байгаасай, мэдээлэл өгчихөөс ухаантай юм яриасай гэж улстөрчдөөс хүсдэг. Зуд болох болов уу, өвсөө ахиухан хадчихаасай, тарьсан тариа буудай нь ургах болов уу яах гэж байгаа бол гээд санаа зовоох асуудал тэртэй тэргүй их байна.  
 

Гэтэл энэ төр тогтвортой байж чадсангүй. Улс орон яах нь хамаагүй гээд л сандал ширээ хөөцөлдөөд гүйгээд байна. Улстөрийн томилгоогоор авсан, “ажил хийдэггүй” төрийн албан хаагчдаа “халахгүй” гэж эрхлүүлээд, мэргэшсэн албан хаагчдад “Цалинг чинь нэмэхгүй” гэж хэлж чадаж байна шүү дээ. Яам агентлагууд өнөөдөр “хэлдэг гурав, хийдэг ганц” гэдэг шиг л зарчмаар ажиллаж байна. Юу ч хийхгүй цалин аваад, хийдэг ажилтнуудаасаа тайлан авч, дээд даргадаа танилцуулдаг ийм л тогтолцоо байна шүү дээ. “Дээш нь танилцуулаад” хийх ажил нь шувтардаг ийм нөхдүүд дэндүү олширсон байна.
 

Юм идүүлэхгүй бол өлсөж үхээд ажил хийх хүн олдохгүй болох учраас л цалин гэж хэдэн төгрөг дуртай дургүй өгч байгаа юм шиг харагдаад байдаг.Хувийн хэвшлийг дэмжихгүй байна. Зээл, дэмжлэг нь даргын байгуулсан “татаасны” компаниуд руу урсаж байна. Ард түмэн улс орныг ийм болго гэж Ардчилсан намыг сонгосон гэж үү. 


Ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдсээр. Ажилгүй ядуу хүмүүс бол эрх баригчдыг эсэргүүцэх хамгийн том зэвсэг, сөрөг хүчний “нохойд барих мод” болдог. Төр үнэхээр ямар ч боломжгүй, чадамжгүй болохоороо хөдлөхгүй байгаа бол ойлгож болно оо. Тийм бол өөрсдөө “Монголд баялаг бүтээх боломж алга, та нарыг сайхан амьдруулж чадахгүй юм байна” гээд зайлаад өгөх хэрэгтэй шүү дээ. Дахиад сонгуулиа хийе, сайн удирдагч олъё л доо. 


Гэтэл боломж байсаар, өч, төчнөөн баялаг газар дор хэвтсээр, ашиглахын тулд нэг их ухаан зарах шаардлагагүй атал философи яриад, иргэдээ “хэр тэсэхийг нь харъя” гэж даажигнаж байгааг нь бодохоор үзэн ядсан ч багадмаар. Африкт бол иргэд нь ядуудаа, өлссөндөө хувьсгал хийдэг юм гэсэн. Нэг нөхөр гарч ирээд “Энэ баячуудын эдэлж хэрэглээд, идэж уугаад байгаа баялаг угтаа бол та нарынх. Булаагаад ав, тансаг харшаас нь хөөж гаргаад өөрсдөө амьдарцгаа” гэж хэлэхэд гарцгүй болсон хүн хөдөлдөг л байхгүй юу. Мозамбик гэж улс яг ингэж нэг хүний эрхшээлд орсон шүү. Монгол хүн бол өлссөндөө болоод хувьсгал хийхгүй ээ. Монголд хүн өлсч үхэх ч үгүй. Бусдын даажигналын бай болохыг харин хэзээ ч тэвчихгүй. Гэтэл итгэл хүлээлгэсэн улстөрчид нь иргэдээрээ даажигнаж байна. Тавантолгойг явуулна, явуулахаа болилоо ч гэх шиг.


Өнөөдөр Монголд дэлхийд байхгүй хоёр том орд байна. Цаана нь “Стратегийн” гэдэг ангилалд багтдаг дөчөөд орд уурхай болохоо хүлээж байна. Сонгогчдын итгэлийг хүлээж гарч ирсэн нам энэ ажлыг хийх л ёстой. Болохоосоо бүтэхгүй хүртэл нь яваад, нэг нь болохгүй бол нөгөө рүү нь ороод аль болох бүтэх талаас нь ажиллах учиртай. Гэтэл “Болж бүтнэ, хамтраад ажиллана” гэж урьсан МАН-аа шалтгаангүйгээр хөөчихсөн. “Хариуцлагаа дангаараа үүрнэ” гээд л гаргасан. “Бид сонгуульд ялсан учраас ард түмнийг зовоох эрхтэй, тэгээд дангаараа хариуцлагаа хүлээгээд л болчихно” гэх маягийн элий балай юм ярьсан. Ард түмэн зовж байна шүү дээ, өнөөдөр. Гэтэл хариуцлагаа хүлээнэ гэж байгаа юм. . Хариуцлага гэж юуг хэлээд байгаа юм бэ. Дараагийн сонгуульд ялагдахыг хэлж байгаа юм уу. Ард түмэн итгэлээ өгч сонгохдоо тэднийг “Улс орноо хөгжүүл” гэж сонгосон болохоос “Дөрвөн жил биднийг өлсгөж зовоо, тэгээд улс төрийн тавцангаас зайлцгаа” гэж сонгоогүй л байлтай.


“Ажил хийе гэсэн хүн аргаа олдог, ажил хийхгүй гэсэн хүн шалтаг олдог” гэж үг бий.Өөдтэйхөн улстөрийн хүчин байсан бол асуудлыг аль эрт шийдчихсэн байгаа. Үнэнийг хэлэхэд, монголчууд хоёр нам хамтрахад “Тавантолгой төслөө хөдөлгөчих болов уу” гэж л хамгийн их горьдсон шүү. С.Баяр Хамтарсан засгийн газар байгуулахад Оюутолгой эргэлтэд орж байсан түүх давтагдах байх гэж найдсан юм. Харамсалтай нь, МАН олонх байхад хамтрахад том төсөл урагшилж болдог, АН олонх байхад хамтраад ажил унадаг юм байна.
 
 
 

Б.БОЛОР

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
МАН хамаагүй дээр гэдэг нь олон зүйлээр нотлогдлоо. Ийм тодорхой юман дээр маргаж хэрэггүй дэ
2015-08-26
Zochin:
MAN arai deer yum daa,olon bolovson huchintei Ganbaatar ch yumuu jijig nam songood ch nemer bhgui l bh,Toriig gants neg hun bish mash Tom Bag avch yvah estou
2015-08-26
Зочин:
ARDCNILSAN NAM ODOO CEXEXGUI DEE, ONGORSON, CMIXEND TSETSEG URGUULAAD CN UABAXGUI, XUMUUSIIN AMIDRAL ELGEEREE MOLXLOO, DAANCN CNADAXGUI UM BNA, XUMUUS UUNIIG OORIIN AMIDRALAARAA MEDERLEE, ARAI CN IIM BAIGAAGUI
2015-08-25
Иргэн:
Энэ улс оронд удирдагч алгоо. Яана даа. Дандаа хувийн сонирхолтой улсууд дээр гарсан байна. Зөвхөн өөрийнхөө төлөө, бүлэглэлийнхээ төлөө л ажиллах юм.
2015-08-25
Ard daatgal:
Mongolchuudaa Ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-25
zochin:
Ardchilsan namiin balgaar kartiin baraand orj baisan ue davtagdaj bna herev uls orond chuluutei nevterch garddagui 90 on baisan bol kartiin baraand orsnoos dor boloh nuhtsul burdchiheed bna MAHN MAN ruu shiljsen shinechileliig demjih baisan yumaa mongolchuudaa urud zasgiin gazriin ued yum buhen tugs baigaagui gehdee uul uurhai unaltand oroogui ard irged ni ajil orlogotoi baisan shinechilel geech heden tseejee deldsen gainuudiig demjij gargasanuu gavyagaar zohiomol hyamral neriin ard ajilguidel havtgaarch yaduural tuildaa hurch baina odooch mun ajliin tsomhtgol urgeljilj yaduural ruu irged nemegdseer teneg ardchilaliin ner barisan luuvirchin namaas bolj buh yum nuden deer chini bolood baina shu dee mongolchuudaa
2015-08-25
Зочин:
МАН ч байн уу тэр хувьсгалт нам нь байна уу угаасаа л адилхан арчаагүй өөрсдийгөө мэдэхгүй байЖ ЮУ НЬ Ч ХҮНИЙ МУУД ДУРТАЙ ЮМ БЭ ДЭЭ
2015-08-25
Зочин:
МАН ч байн уу тэр хувьсгалт нам нь байна уу угаасаа л адилхан арчаагүй өөрсдийгөө мэдэхгүй байЖ ЮУ НЬ Ч ХҮНИЙ МУУД ДУРТАЙ ЮМ БЭ ДЭЭ
2015-08-25
Зочин:
МАН ч байн уу тэр хувьсгалт нам нь байна уу угаасаа л адилхан арчаагүй өөрсдийгөө мэдэхгүй байЖ ЮУ НЬ Ч ХҮНИЙ МУУД ДУРТАЙ ЮМ БЭ ДЭЭ
2015-08-25
Зочин:
MAN nam baigaad ch idej uujil baisanshdee neg l gegeertsen amitad bolioch ichij uhmeer yumaa odoo buur uursdiiguu garch irne geel buur ulairch baih shiwdee
2015-08-25
Зочин:
MAN nam baigaad ch idej uujil baisanshdee neg l gegeertsen amitad bolioch ichij uhmeer yumaa odoo buur uursdiiguu garch irne geel buur ulairch baih shiwdee
2015-08-25
Зочин:
MAN nam baigaad ch idej uujil baisanshdee neg l gegeertsen amitad bolioch ichij uhmeer yumaa odoo buur uursdiiguu garch irne geel buur ulairch baih shiwdee
2015-08-25
Зочин:
za boli man namiin bicheechid sain ajilj bn aa boliochee ichmeer yum jinhen archaagui nam gej MAN namiig l heleh baihdaa
2015-08-25
Зочин:
za boli man namiin bicheechid sain ajilj bn aa boliochee ichmeer yum jinhen archaagui nam gej MAN namiig l heleh baihdaa
2015-08-25
Зочин:
za boli man namiin bicheechid sain ajilj bn aa boliochee ichmeer yum jinhen archaagui nam gej MAN namiig l heleh baihdaa
2015-08-25
Зулаа:
Энэ төрд гарсан новшнууд арай гэхэд арай л байна даа. Монголчуудаар тоглож байна. 2012 онд юу гэж хуцаж байлаа! Одоо ард түмний байдал улам муу байна. Энэ байдлыг өөрчлөх Лидер монголд даанч алга. - -
2015-08-25
Зочин:
АН аас Эдийн засаг, улс орныг засаглалын хямралд оруулсан хариуцлагыг заавал авах ёстой шүү.
2015-08-25
Zochin:
Ard tumniig heterhii doromjlood baina daa!MAHN iin urvagch nartai negdeed ulam alnaa!yana daa
2015-08-25
зочин:
АН ч МАН ч яг адил,нам дагаж амбиц хеесен , хувийн эрх ашгаа нийтийн буюу нийгмийнхээс дээгуур тавьсан хэсэг булэг этгээдуудийн гарт монгол улс сехерч байна.2016оны сонгуулиар энэ 2 намыг,тэр тусмаа одоо засаг терийн толгойд байгаа тереес терсен тэрбумтангууд, одоогийн УИХ-ын гишуудийг дахин сонгохгуй байж, терее гажуудлаас гаргаж чадвал монгол улс цаашид хегжих боломжтой!!!
2015-08-25
bachka:
oir ourxon soligdoson xumuus xeterxii ulun bna
2015-08-25
Зочин:
МАН баярлаад байх шиг байна. Баярлах юм байхгуй. АН манай МАН-г бодвол богино хугацаанд маш сайн ажилласныг хумуус сайн ойлгосон. Манай МАН хэт хуучинсаг дарга нар нь л баяжаад байдаг ямар ч ардчилалгуй учраас иргэд их дургуй байдаг юм. Манай нам олон жил тер барьчаад одоо эргээд харахаар хийсэн дорвитой ажил байхгуй байгаа нь муу дарга нарын балаг. Аягуй бол МАН энэ байдлаараа байвал сонгуульд дахиад арчигдах нехцел ууссэн байгааг ойлгох хэрэгтэй
2015-08-25
irgen:
AN nam archaagaa aldjee. Ichij uhmeer um daa!!
2015-08-25
Зочин:
АН ирэх жилийн сонгуулиар арчигдах нь гарцаагүй болсоон угаасаа
2015-08-25
Зочин:
АН нам гэдэг чинь жинхэнэ утгаараа Авилгачдын нам юм бна. Энэ намаас гаръя даа. Итгэлийг минь ингэж хөсөрдүүлэх гэж
2015-08-25
Зочин:
Арчаагүй, увайгүй хэлэх ч үг олдохгүй бна. Сөнөж байгаа нам. Удахгүй 3 хуваагдана.
2015-08-25
зрчин:
Арчаагүй Нам, Авилгачдын Нам
2015-08-25
iiiii:
zailmaar umaa
2015-08-25
мөхөж байгаа монголчууд:
хохь нь арчаагүй боловсролгүй зөвхөн өнөөдрөө бодсон т э н э г сонгогчид таван цаасанд биеэ үнэлсэн хөгийн монголчууд дарлуулаад мөлжүүлээд энэ байдлаараа 2016 онтой золгоод дахиад энэ новшнуудаа сонгоод бүсээрээ бүсэлхийгээ биш хоолойгоо боож үхэх байх
2015-08-25
Зочин:
....................... tovchhondoo bol ard tumnii l buruu shdee deerees n doromjlood l ulsiig n uruuduulaad l baihad guliiguud l nuden balai chih n dulii yavaad l bgaa bizdee yadaj talbai deer 1 udaa ch bolov suult xiix uxaan uhamsar zorig baihgui ecsiin dundee urdah ajil n ulsiin bodlogo uil ajilgaanaas xamaaraltai gedgiig yadaj oilgodog bsan bol iim baidald orohgui l bsandaa!!!!!!!!!!!!!
2015-08-25