Амиа золиослогч 23 цэргийн аминд хүрчээ
2015-08-25

Иракийн Анбар мужид байрлах цэргийн хуаранд амиа золиослогч этгээд халдлага үйлдсний улмаас 23 цэрэг амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан цэргүүд бүгд Иракийн армийн дайчид байсан хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

 

Амиа золиослогч этгээд саарал өнгийн жижиг тэрэг дэлбэлсэнийхээ дараа өөрийгөө егүүтгэсэн байна. Энэхүү халдлагын захиалагч нь Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл аж. Тус бүлэглэл халдлагаас хагас цагийн дараа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан өөрийгөө золиослосон этгээдэд баяр хүргэж “Аллах чамайг ивээг” гэж жиргэсэн байна.

 

Дээрх халдлагаас дөрвөн цагийн дараа өөр нэг амиа золиослогч этгээд Рамади хотын ойролцоо байрлаж буй Иракийн их бууны ангид халдлага үйлдсэн байна. Халдлагын улмаас 17 цэрэг гэмтжээ. Тус ангийн хошууч Куссим аль Дулаими “Цэргүүд хөнгөн шархтсан. Хүний амь нас эрсдээгүй. Хэт даврагч бага насны хүүхэд байсныг хяналтын камерын тусламжтай тогтоосон” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Багдад хотноо 10 удаа амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн. Энэхүү халдлагын ихэнхийг нь бага насны хүүхэд үлдэж, амиа алдсан болохыг НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс баталсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин