Украинчууд баярлаж байна
2015-08-25

Украинчууд тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко ард түмэндээ хандан “Баярын мэнд, Украинчуудаа. Бид эв найрамдал, эв нэгдлийн хүчээр улсаа хөгжүүлж, хүчирхэг гүрэн байгуулах болно. Бидний дайсан хэтэрхий олон, хэтэрхий хүчтэй байгаа ч Украинчууд бууж өгөхийг хориглож байна. Алдсан газар нутгаа эргүүлэн авахаа энэхүү мэдэгдлээрээ дамжуулан олон улсад дахин мэдэгдье. Бидний доромжилж, санаатайгаар хагалж, хуваасан бүхэн хариугаа авах болно. Украин бол миний эх орон. Би эх орноо амь насаараа хамгаалах болно. Хамгийн гол нь бид эв нэгдэлтэй, хүчтэй байх учиртай” гэж хэлжээ.

 

Киев хотноо цэргийн сүрт жагсаал болж байгаа бөгөөд тус улсын удирдлагууд тусгаар тогтнолын баярын үеэр иргэдийг төрийн далбаагаа мандуулахыг уриалсан байна. Мөн хотын төвд олон төрлийн урлаг, спортын наадам зохион байгуулагдаж байгаа аж. Нийслэл хотын дарга Виталий Кличко иргэдийн аюулгүй байдлын үүднээс олон мянган цэргийг хамгаалалтад гаргажээ.

 

Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар Украины ард түмэнд баяр хүргэсэн байна. Мөн өчигдөр Ромын хамба лам Францис, Порошенкотой утсаар ярьж, баярын мэнд дэвшүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улсаа сүйрүүлсэн, барууны эрх мэдэлгүй нохой болсныхоо баярыг хийж байгаа юм байна.
2015-08-26
Иргэн:
Украйнчуудыг дэмжиж байна. Хоорондоо эв нэгдэлгүй, хагаралтай байснаас болоод хажуугийнхаа хөршид ходруулаад Крымээ алдаад, одоо Донбасст Оросын гар хөл бологсодтой олон сар дайтаад дийлэхгүй байгаа юм. Үнэндээ нэг хотын хэдэн гартай байлдаад дийлэхгүй байгаа юм биш оросын цэргүүдтэй байлдаад дийлэхгүй аргаа бараад байгаа юм. АН МАН гэсэн мангар намууд хэрэлдсээр байгаад эх орныг минь хөршүүдэд бэлэглэчих вий дээ. Эдийн засгийн хувьд хөршүүддээ бараг л хараат болж байна. Энэ их өрийг энэ 2 нам тавьсан. Тэдний гишүүд бизнес хийнэ гэж зээл нэрээр авсан. Одоо тэр бондын мөнгөнүүд хаана байна вэ. Энгийн бид төлөх ёстой юу. Нам дагасан баагийнууд идээд төлөх болохоороо бүх нийтээрээ төлөх ёстой юу.
2015-08-25
zochin:
eh oronoo huwaasnii bayar bololtoi
2015-08-25