“Wikipedia” сайтыг хаажээ
2015-08-25

Оросын удирдлагууд орос хэл дээрх “Wikipedia” сайтын үйл ажиллагааг зогсоож, тодорхойгүй хугацаагаар эрхийг нь хязгаарласан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тус сайт нойрны эм, мансууруулах бодис үйлдвэрлэх хориотой жор болон өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлэх хориотой мэдээ мэдээллийг өөрийн блогоороо дамжуулан блог хэрэглэгчдэд хүргэдэг болохыг цагдаагийнхан тогтоосон байна.

 

Хориотой эмийн жор байршуулж, иргэдийг мэдээллээр хангадаг болохыг тогтоосны дараа ОХУ-ын Эмийн хяналтын албан тус сайтын эрхийг хязгаарлах, цаашлаад хаахыг Москвагийн удирдлагуудаас хүссэн байна. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, тус сайтыг өнөөдрөөс эхлэн хааж, тусгай шалгалт явуулахаар болжээ. “Wikipedia” сайтыг хориотой эм хэрэглэгчдэд зарж, борлуулдаг байсан байж болзошгүй хэмээн таамаглаж, ажилчдыг нь шалгаж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин