Лейкерс Метта Уорлд Пистэй холбогдож байна
2015-08-25

Цуурхал, шар мэдээг төдийлөн тараагаад байдаггүй Yahoo Sports-н шинжээч Адриан Уожнаровски анх энэ мэдээллийг олон нийтэд цацсан байна. Түүний эх сурвалжийн хэлснээр Лос Анжелес Лейкерс баг Метта Уорлд Писийг эргүүлэн авчирхаар ярилцаж байгаа боловч одоогоор гэрээ хийгдээгүй байгаа гэнэ.

 

Лейкерсийн удирдлагуудын санал зөрөлдөөнтэй байгаа боловч Метта Уорлд Писийг авчрах гол санаа нь Коби Брайнтад хань болгох, цаашлаад урам зориг өгч, бэртлээсээ эргэн ирж тоглоход нь туслуулах зорилготой гэнэ.

 

35 настай ахмад довтлогч энэ зуны турш Лейкерсийн бэлтгэлийн зааланд ирж багийн тоглогчидтой, тэр дундаа онцгойлон 2014 оны драфтын сонголт Жилиус Рандлын эсрэг тоглон бэлтгэлээ хангасан тухай эх сурвалж мөн мэдээлжээ.

 

Метта Уорлд Пис нь 2013-14 оны улиралд Нью Йорк Никс багаас хасагдсаны дараа Хятад болон Италийн мэргэжлийн лигт тоглоод эх орондоо ирээд байгаа юм. 2009-2013 оны хооронд Лос Анжелес Лейкерс багт хүчин зүтгэж байсан Метта 10 онд аварга авахад чухал үүргийг гүйцэтгэсэн боловч хоёр жилийн дараа түүнийг Лейкерс өршөөлийн дүрмийг ашиглан багаасаа хасч байсан юм.

 

Тэр цагаас хойш Метта Кобид туслах боломжтой гэдгээ удаан дараалан хэвлэлээр дамжуулан мэдэгдэж байсан. Тэгвэл энэ удаад Лос Анжелес Лейкерс багт жижиг довтлогчийн байрлалд Кобигоор өөр тоглогч байхгүй учраас түүнээс туслалцаа авахаар холбогдож эхэлсэн нь энэ.

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин