Сайд болох сэрүүн зүүднээсээ салдаггүй
2015-08-25

 

Нам эвсч, сэм хуйвалддаг улс төрийн алтан зарчим АН-д үйлчилдэггүй. Тэр нь өнөөдрийн улс төрийн нөхцөл дунд бүр ч тод илэрлээ. Халуун зунаар “давхар дээл” өмсөхөөр АН-ын гишүүд фракц, бүлгээрээ талцан мэтгэлцээд ойлголцолд хүрч чадахгүй Засгийг гацаачихав.

 

Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахаар ил, далд хуйвалдсан АН-ын түшээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг эмхлэн бүрдүүлж эхлээгүй байхад л огцруулах асуудлыг сэм хөндөцгөөсөн. Тиймээс ч МАН-ын 6 сайдыг огцруулан, “Шударга ёс” эвсэлтэй хамтарч  квотоо хувааж байгаа, гуравхан квот дээр зодолдуулж байгаа нь өнөөдөр сайдын дараагийн суудалд суухаар сэрүүн зүүдэлж яваа зарим эрхэмд чамлалттай санагдаж байгаа биз.

 

Болдогсон бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах чин хүсэлтэй журмын нөхөд АН цөөнгүй бий. Тэд өөрсдийн уг хүслээ шивнэх бус хашгирч яваа.

 

Сайдаар хэнийг томилж, хэнтэй хамтарч ажиллах нь Засгийн газрын тэргүүний бүрэн эрх хэдий ч намын дотоод аппаратынхан хуулийн дээгүүр алхаж ирсэн. Гуравхан сайдыг томилж чадахгүй байгаа АН 3 сая хүнийг яаж удирдах вэ дээ гэх сөрөг хүчний пиар нэгэнтээ түмний чихэнд хүрээд байна.

 

МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалж, 6 сайдыг чөлөөлөх үндэслэлдээ УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “МАН-ынхныг орон нутгаар явж АН-ын эсрэг сөрөг пиарын аян зохионо гэж бодоогүй” хэмээсэн. Өнөөдөр нэгэнтээ парламентад сөрөг хүчин болсон МАН-ынхан  эрх баригч АН-ын алдааг шүүмжлэх, хянах эрх бүрэн нээгдсэн. Хамтарч байхдаа шүүмжилж байсан МАН-ынханд өнөөдөр эрх баригчдад  хөөгдсөн хорсол нь бүүр ч илүү дэвэрч байгаа биз.

 

Гэхдээ АН-ынхан сөрөг хүчнийг шүүмжлэлийг үл тоон сайдын суудлын төлөө тэмцэлдээд завгүй. Зөвхөн АН-ынхан ч бус Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд тасралтгүй хамтарч ажиллаж байгаа МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ч Ерөнхий сайдыг огцруулахын төлөө гарын үсэг цуглуулсаар ирсэн, өнөөдөр ч энэ ажлаа үргэлжлүүлсээр байна.

 

УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлан боловсруулах үүрэгтэй. Гэхдээ өнөөдөр энэ үүргийг эрхэм түшээд Засгийн эсрэг л давуу ашиглаад байх шиг. Уг нь төр түвшин байж, түмэн олон амгалан ажиллаж, амьдарна. Атал төрийн түшээд нь “давхар дээл”-тэй болчих гээд Засгийн газрын үндсэн ажлыг хийлгэхгүй саад хийсээр ирлээ.

 

Сайд биш түшээд Засгийн замд хөндөлсөн саад болоод байна. Тиймээс ч улс төрийн хүчнүүдийн үл ойлголцол, сайд болох өрсөлдөөнөөс үүдэж намрын ажил, өвлийн бэлтгэлээ цалгардуулахгүй гэсэндээ Ерөнхий сайд намрын чуулган хүртэл сайд нарын нэрийг өргөн барихгүй гэсэн шийдвэр гаргалаа.

 

Ерөнхий сайдын гэнэтийн шийдвэрийг АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцээд ч ойлголцолд хүрээгүй байна. Албан тушаалын төлөө хэмлэлдсэн АН-ынхан хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах цаг ирж явааг ч бодох сэхээ алга бололтой. Бодолцсон хэсэг нь эрх ашгаа эн тэргүүнд тавьсаар. Ер нь эрх баригчид хийгээд, Засгийн газарт хамтарсан нам, эвсэл Ерөнхий сайдыг сайд нарын нэрийг бус өөрийнхөө   огцрох өргөдлөө өргөн барихыг хүлээгээд байна даа.

 

Намрын чуулган эхэлтэл АН хийгээд хамтарсан хүчнийхэн сайд болох сэрүүн зүүднээсээ салахгүй явах даг.

 

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
saihanbilegch dundii n olood ali boloh l heruul shuugiangui tugaliig n turaaj ehiig n etseehgui l shiidej baih shig zuw duu darga hun iim baimaarsan
2015-08-25
Зочин:
saihanbilegch dundii n olood ali boloh l heruul shuugiangui tugaliig n turaaj ehiig n etseehgui l shiidej baih shig zuw duu darga hun iim baimaarsan
2015-08-25
Зочин:
saihanbilegch dundii n olood ali boloh l heruul shuugiangui tugaliig n turaaj ehiig n etseehgui l shiidej baih shig zuw duu darga hun iim baimaarsan
2015-08-25