Серена Уильямс реппертэй болзов
2015-08-25

Теннисчин Серена Уильямс, реппер Дракетай болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд Нью Йоркийн “Sotto” гэх зоогийн газарт болзжээ. Өдгөө 31 настай теннисчин бүсгүй өөрөөсөө гурван насаар дүү реппертэй болзох болсон байна. Хос сэтгүүлч, зурагчдыг үл тоон үнсэлцэж, зоогийн газраас гарах үедээ нэг машинд сууж явцгаасан аж.

 

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Тэд 2012 онд танилцаж, найзууд болсон” гэв. Драке 2012 оноос хойш Серенагийн оролцсон бүх тоглолтыг үзэгчийн суудлаас үзэж байжээ. Гэхдээ реппер залуу 2012-2013 оны хооронд дуучин Рианнатай болздог байсан юм.

 

Өнгөрсөн сар Драке твиттертээ “Серена надаас илүү булчинтай ч тэр надад таалагдаж байна” гэж жиргэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин