Кристинатай салах ёс гүйцэтгэв
2015-08-25

Дуучин Уитни Хьюстоны өргөмөл хүү Ник Гордан өчигдөр сүйт бүсгүй Бобби Кристинагийн оршуулга дээр очиж, салах гүйцэтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр охины аав Бобби Браунаас удаан хугацааны турш гуйсны эцэст Кристинатай салах ёс гүйцэтгэхээр болжээ.

 

Гордан өчигдөр 14.00 цагт Кристинагийн булш дээр очиж, 2013 онд сүй тавихдаа бэлэглэж байсан сүйн бөгж болон чихмэл бамбарууш дурсгалын хөшөөнийх нь дэргэд үлдээсэн байна. Тэрбээр твиттертээ “Хонгор минь баяртай. Сэтгэл минь чамайг явуулсан ч зүрх минь чамайг мартахгүй. Үүрд чамдаа үнэнч байх болно” хэмээн жиргэж Кристинатай хамт Уитнигийн булшны дэргэд сууж буй зургаа байршуулсан байна.

 

Уитнигийн булшны дэргэд Кристинаг оршуулсан билээ. Ник Гордан охиныг нь санаатай хороосон хэмээн үзэж, Бобби Браун түүнийг оршуулгын газраас 100 метрээс дотогш нэвтрэхийг хориглосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин