Ашиглалтад орох цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
2015-08-25

УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон холбогдох албаны хүмүүс Баянгол дүүрэгт  шинээр баригдаж  байгаа хоёр  цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцжээ.

 

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа цэцэрлэг өмнө нь Олон улсын галт тэрэгний тасалбар худалдаалах төв байсан. Зориулалтыг нь өөрчилж цэцэрлэг болгож байгаа аж.  Нийслэлийн хэмжээнд  хүүхдийн цэцэрлэг¬ийн хүртээмж хангалтгүй байгаа тул УБТЗ-ын  даргын тушаалаар  Олон улсын тасалбар худалдаалах төвийн барилгыг найман бүлэгтэй, 200 хүүхэд хүлээж авах  хүчин чадал бүхий цэцэрлэг болгон өөрчилж байгаа юм байна. Тус төвийн барилгыг шинэчилж, цэцэрлэг болгох ажлыг төмөр замынхан өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

 

Дараа нь Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийг зорьсон юм. Тус цэцэрлэг нь зургадугаар бичил хорооллын хойно байрладаг,  1965 онд байгуулагдаж байжээ. Өмнө нь дөрвөн бүлэгтэй 100 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай байсан тус цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар өргөтгөн, 10 бүлэгтэй, 240 хүүхдийн багтаамжтай болгон өөрчилж байгаа юм байна. Одоогоор барилгын ажил 95 хувьтай яваа бөгөөд энэ ондоо багтаад ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.  Ямар ч байсан оноос өмнө ашиглалтад орчихвол өмнө нь авч байсан 100 дээрээсээ нэмээд 140 хүүхдийг хүмүүжүүлэх боломжтой болох аж.  Ийнхүү 2015-2016 оны хичээлийн жилд Баянгол дүүрэг хоёр цэцэрлэгээр хүчээ сэлбэж, гэртээ сууж байгаа 300 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр болж байна.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин