Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийнэ
2015-08-26

10.00 цагт Хүүхдүүдэд  иргэний үнэмлэх  гардуулах үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбот” танхимд болно.

 

10:30 цагт Эрдэс баялгийн нөөцийг орчин үеийн шинэ техник, технологи ашиглан хаягдалгүй баяжуулах, боловсруулах түүнчлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг автоматжуулах асуудлыг шийдвэрлэх зорилгоор УУЯ, Австрали улсын IMP групп Уул уурхайн яаманд аас харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

 

10:45 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын Кэйдарен байгууллагын төлөөлөгчид бараалхана. Төрийн ордон ёслолын “Б” танхимд.

 

11.00 цагт БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын СӨБ-ийн хувийн хэвшлийн холбоо хамтран ЕБС-иудын багш нарын хүүхдүүдийг хувийн хэвшлийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах тухай санамж бичиг байгуулна. Уг арга хэмжээ БСШУЯ дээр болно.

 

11.00 цагт Уул уурхайн сайд Р.Жигжид яаман дээрээ мэдээлэл хийнэ.

 

11.00 цагт Шадар сайдын өрөөнд Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болно.

 

11.00 цагт Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цуврал арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

 

11.30 цагт 2015-2016 оны хичээлийн жилд Улаанбаатарт хотын 152 хорооны 40 гаруй нь огт цэцэрлэггүй, нийт 27 000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй талаар эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт Нас залуу аяны зохион байгуулагчид  Соёлын төв өргөөний Б корпусын 3 давхарт Шинжлэх ухааны академын мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

 

12.00 цагт 19 настай Б.Бадмаараг охинд туслах “НАС БЭЛЭГЛЭХЭД 1000 ТӨГРӨГ” хэвлэлийн бага хурал Шинжлэх ухааны академын мэдээллийн төвд болно.

 

14.00-17.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Монгол Улс, Япон Улсын эдийн засгийн форум болно.

Shuud.mn
Сонин хачин