Камерон Диаз: Би гэрийн муу эзэгтэй
2015-08-26

Холливуудын нэрт жүжигчин Камерон Диаз “People” сэтгүүлд өгсөн ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд өөрөөсөө зургаан насаар дүү продюссер Бенжи Маддентэй хуримаа хийсэн. Хуримын зураг өнөөдрийг хүртэл нууц хэвээр байгаа. Яагаад хуримаа нийтэд мэдэгдэхгүйгээр хийсэн юм бэ?

 

-Нэг хэсэг ч гэлтгүй олон жил хүмүүс намайг ганц бие байна хэмээн буруутгах, зарим нь өрөвддөг байсан. Би өмнө нь эрчүүдтэй гэрлэх, хүүхэдтэй болох гэж холбоо тогтоож байгаагүй. Зүгээр л хөгжилтэй байхыг хүссэн учир тэр залуустай уулзаж, болздог байсан. Нэг л өдөр гэрлэнэ гэдгээ мэддэг байсан ч миний ирээдүйн нөхөр хэн гэдгийг сайн мэддэггүй байсан. Дэндүү олон жил эргэлзсэн. Тийм учраас олон жил ганц бие амьдарсан. Миний захиалгаар бурхан Бенжиг над руу илгээсэн. Тэр бол гайхалтай залуу. Би Бенжид анхны харцаар дурлаж, шууд л гэрлэж амьдралаа холбохыг хүссэн. Бенжиг би олон нийтээс хамгаалах, утга учиргүй мэдээ мэдээллээс зүрх нь шархлахаас зайлсхийж нууцаар гэрлэхийг хүссэн. Бидний хурим бидэнд л чухал. Харин Бенжи, Диаз хоёрын хурим олон нийтэд тийм ч чухал биш.

 

-Та хоёр хаана хуримаа хийсэн юм бэ?

 

-Америкт хуримаа хийсэн. Итали эсвэл Хавай явахыг хүсээгүй. Хурим чухал ч гэлээ хаана хуримаа хийх нь тийм ч чухал биш. Бидний хурим тийм ч төгс байгаагүй ч би жаргалтай байсан. Бас зочид сэтгэл хангалуун байсан.

 

-Төгс биш гэлээ?

 

-Сүйт бүсгүй цэцэгтэй танхим руу ордог шүү дээ. Гэтэл би цэцэггүй байсан. Учир нь миний цэцэг алга болчихсон. Мөн танхимаас гарах үед Бенжи намайг тэврэх үед миний даашинзны хормой урагдчихсан. Үнэхээр хөгжилтэй.

 

 

-Үнэхээр гэж үү. Хуримын ажиллагаа муу байхаар хамгийн их бухимддаг хүн бол сүйт бүсгүй. Та энэ бүхэнд уурлаагүй гэж үү?

 

-Үгүй ээ. Харин ч хөгжилтэй байсан.

 

-Хуримаа хийж, айлын эзэгтэй болох таны мөрөөдөлтэй адилхан байна уу?

 

-Би муу эзэгтэй. Би өндөг шарахаас өөр хоол хийж чаддаггүй. Бенжид хоол хийж өгөхийг хүсдэг даанч чадахгүй. Кинон дээр гардаг эзэгтэй нар үнэхээр гайхалтай хоол хийж, нөхрийнхөө цамцыг индүүдэж, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, авдаг. Мөн хоолны хүнсээ хэрхэн сонгохоо мэддэг. Гэтэл би эсрэгээрээ. Үнэнийг хэлэхэд, үнэтэй бүхэн чанартай, амттай байдаггүй гэдгийг сайн ойлгож байна. Би нөхөртэй болбол олон зүйл хийж өгнө гэж боддог байсан. Үнэн хэрэгтээ би бодсон зүйлээ ч хийж чадахгүй байна.

 

-Бенжи танаас зургаан насаар дүү. Насны зөрүү та хоёрын харилцаанд саад учруулж байна уу. Жишээлбэл сонирхол?

 

-Бенжиг гаднаас нь хараад л юу сонирхдог болохыг мэдэж байна. Тэрбээр эхлэлээсээ төгсгөлд хүртлээ хип хоп стильд үнэнч. Тэр нэг зүйлд хэтэрхий үнэнч учир бидний сонголт тийм ч их зөрчилддөггүй.

 

-Та 43 настай. Хүүхэд төрүүлэхэд хэтэрхий ахадсан нас бус уу. Хэзээ хүүхэдтэй болох вэ. Бенжи хүүхдийг асуудалд ямар байр суурьтай байна?

 

-Би жирэмсэн болоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдье. Намайг жирэмсэн хэмээн худлаа мэдээлж буй хэвлэлийг буруутгахгүй. Гэхдээ энэ бүх хуурамч мэдээлэл Бенжи бид хоёрын харилцаанд саад учруулж байна. Иймэрхий мэдээллийн дараа Бенжи над дээр ирээд “Энэ үнэн үү” гэж асуудаг. Мэдээж хэрэг би ч гэсэн хүүхэдтэй болохыг хүсдэг. Хүүхэд бол бурхны бэлэг. Бурхан над руу хэзээ бэлэг явуулахаа өөрөө мэдэж байгаа байх.

 

-Бенжи саяхнаас Австралийн “The Voice” шоунд шүүгчээр оролцож байгаа. Тун удахгүй тань шиг алдартай болох байх даа?

 

-Тиймээ. Бенжигийн шүүгч төрх надад таалагдаж байгаа.

 

 

-Та 2010-2015 оны хооронд “Annie”, “Bad Teacher”, “What Happens In Vegas”, “Sex Tape”, “What To Expect When You're Expecting” гэсэн кинонд тоглосон. Гэтэл үзэгчид эдгээр киноны дүрүүд нэгэн хэвийн хэмээн шүүмжилж “Камерон Диаз халуухан шаргал үстний дүрээс өөр дүрийг бүтээж чадахгүй” гэх мэтээр бичих болсон. Энэ тухайд. Найруулагчид танд ихэвчлэн хоорондоо төстэй дүр өгдөг юм уу?

 

-Эдгээр кинонд тоглох гэж би бүхий л хүчээ дайчилсан. Зохиол төстэй гэхээсээ бүгд инээдмийн жанрынх гэдэгтээ л төстэй байгаа юм. Найруулагчид надаас иймэрхүү жүжиглэлт хүссэн учир би дүрээ бүтээсэн болохоос амарчлах, аргалахын тулд нэгэн хэвийн дүр бүтээгээгүй. Хүмүүс уран бүтээлчийг муулахдаа тун сайн. Үнэн хэрэгтээ тэд камерны урд хэн ч биш. Тэд бидний хөдөлмөр, цаг хугацааг үнэ цэнэгүй хэмээн хэлэх нь утгагүй хэрэг.

 

-Таны мөрөөдлийн дүр?

 

-Би түүхийн кинонд тоглохыг хүсч байна. Орос кинонд тоглохыг хүсч байна.

 

-Өмнө нь жүжигчин Жаред Лето, Мэтт Диллон, дуучин Жастин Тимберлейк, АНУ-ын бейсболын од Алекс Родригес нартай холбоо тогтоож байсан. Тэдэнтэй одоо уулзахад эвгүй байдаг уу?

 

-Би нөхөртэй бүсгүй шүү.

 

-Таныг үрчлээ, цагаан үснээс айдагггүй гэж сонссон. Хэрвээ боломж олдвол үрчлээгээр арилгахын тулд хагалгаанд орох уу?

 

-Үгүй ээ. Би гоо сайхны хагалгаанд орно гэж бодож байгаагүй. Чи цаг хугацааг алгасч чадахгүй учир цаг хугацааны бэлэгнээс татгалзах хэрэггүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Dan:
Hello everyone in this forum i am little bit ashamed to share this marvelous story about a great herbalist who helped me enlarge my small penis size through his herbal mixture cream, i was heartbroken before because i have a very small penis about 3 inches which was so annoying and shameful i could not satisfy my wife in bed ,,my marriage was really breaking and i needed help urgently, i have used pills, vaccines, drugs, surgery but none worked...so one faithful day as i was browsing through the internet i saw few comments on a forum about how MARK HARRY from UK testified of how he helped him enlarge his penis and also cured his MOM diabetes type 2 disease,,i contacted him through his email purenaturalhealer@gmail.com he replied and gave me steps to follow and i did just as he said ,and he sent me the herbal cream to me through UPS and i received it within 4 days and used the herbal cream for just 14 days to my greatest surprise my penis that was 3 inches before enlarge to 10.5 inches long when fully erected ,for just two weeks of using his herbal mixture cream ,,wow my wife loved me more and was so happy that i can satisfy her very well now in bed ,,i even last longer than before thank you so much Priest Salami for making life a better one to live in ..so if you are out there having similar problems please contact him now on his email purenaturalhealer@gmail.com or WhatsApp and call him on +2348143757229 thanks
2023-04-11
mmm:
жоохон худлаа орчуулчихавуу яав? Бэнжи Маддэн яагаад ч хипхопчин биш, Good Charlotte панк рок хамтлагийн гитарчин, дээрээс нь бас нэлээдгүй олны танил хүн шд Paris Hilton-той ч үерхдэг байсан
2015-08-27
зочин:
Тэнгис кинотеатрын хойно байрлалтай, засвар хийсэн 1 өрөө байр түрээслүүлнэ. Гал зуух тусдаа 8858-3333
2015-08-26