Тэйлор Свифтээс дахин уучлалт гуйв
2015-08-26

 

2009 оны Америкийн “MTV” хөгжмийн наадмын үеэр реппер Кейни Уэст бүдүүлэг зан гаргаж, кантри дуучин Тэйлор Свифтийн шагналыг  булаан авч “Чи шилдэг эмэгтэй дуучин биш. Бейонси бол энэ цаг үеийн шилдэг поп дуучин” гэж хэлсэн билээ. Энэ өдрөөс хойш хоёр уран бүтээлчийн харилцаа муудсан бөгөөд зургаан жилийн дараа буюу өнгөрсөн гуравдугаар сард Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан Грэмми шагналын үеэр Кейни албан ёсоор Тэйлороос уучлалт гуйсан юм. Тэгвэл реппер залуу Тэйлороос дахин уучлалт гуйсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Кейни өчигдөр “MTV” сувагт ярилцлага өгчээ. Ярилцлагын үеэр хөтлөгч, реппер залууд зургаан жилийн өмнө хөгжмийн наадмын үеэр болсон бичлэгийг үзүүлсэн байна. Бичлэгийн төгсгөлд реппер харамсч буйгаа илэрхийлж “Тэйлор, намайг уучлаарай. Би үнэхээр муухай зүйл хийжээ. Дахин алдаа гаргахгүй ээ. Намайг уучлаарай. Бид найзууд биз дээ” гэж хэлсэн байна.

 

Ярилцлагын дараа Тэйлор твиттертээ “Дахин дахин уучлалт гуйх чинь таалагдаж байна. Би чамайг уучилсан. Бид найзууд” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
сайн уу
2015-08-26