“Минск 2” гэрээний хэрэгжилтийг ярилцана
2015-08-27

Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн хүсэлтийн дагуу өнөөдөр Беларусын нийслэл Минск хотноо Украины зүүн хязгаар буюу сөргөлдөөний бүсэд хүчин төгөлдөр хэрэгжиж буй “Минск 2” гэрээний хэрэгжилтийн талаар Европын холбооны удирдлагууд ярилцахаар болсон тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Энэхүү хуралдаанд Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Европын холбооны удирдлагууд оролцох юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Минск хотноо хүрэлцэн ирэх нь тодорхойгүй байна. Евро комиссын тэргүүн Жан-Клод Юнкер, Порошенкотой уулзахаар болсон хэмээн Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч “AFP”агентлагт мэдэгджээ.

 

Европын холбоо “Минск 2” гэрээний хэрэгжилтийг хангалтгүй хэмээн мэдэгдэж, салан тусгаарлагчдад шахалт үзүүлэхийг Киевийн удирдлагуудад уриалсан байна. Порошенко мөн хөрөнгө оруулалтын асуудлаар Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тусктай уулзахаар болсон байна. Ерөнхийлөгч “Энэхүү уулзалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.

 

Канцлер, Олланд нар өчигдөр Берлин хотноо Порошенког хүлээн авч, хямралаа гатлахын тулд Европын холбооны удирдлагуудтай уулзахыг санал болгосон юм. Удирдагчид “Минкс 2” гэрээ зөрчигдөж, сөргөлдөөний бүсэд дахин буун гарч эхэлсэнтэй холбоотойгоор “Нормандын дөрвөл”-ийг дахин хуралдуулахаар тохиролцсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene neg laalar bairaa zar medeed ugch chadaxgyi nariindaa xatsan laalar. naad xogii chini xen avdiin
2015-08-27