Шууд эфирийн үеэр сэтгүүлчдийг бууджээ
2015-08-27

АНУ-ын “WDBJ7” телевизийн хөтлөгч Алисон Паркер болон зураглаач Адам Уард нарыг Монета хотноо иргэдтэй уулзаж байхад Виржини мужийн оршин суугч 41 настай Уэстер Ли Фланаган гэгч буудаж, амь насанд хүрсэн байна. Хэрэг өчигдөр орон нутгийн цагаар 14.00 цагт шууд нэвтрүүлгийн үеэр гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сэтгүүлч, зураглаач нар шархаа дийлэлгүй өчигдөр 20.00 цагийн орчимд нас барсан болохыг тус телевиз өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

 

Халдлага үйлдсэн этгээд “WDBJ7” телевизийн ажилтан байсан бөгөөд өнгөрсөн онд ажлаасаа халагдсан байжээ. Гэмт этгээд сэтгүүлчдийг буудсныхаа дараа хэргийн газраас зугтаасан аж. Тэрээр хэргийн газраас холгүй толгой тус газартаа буудаж, амиа егүүтгэсэн байсан хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ.

 

Залуу гал нээх үед Алисон, Адам нар төв станцтайгаа холбогдсон байсан учир тэд хэрхэн буудуулж, гэмт этгээд хэргийн газраас зугтаж буй нь шууд эфирээр цацагдсан байна. Монета хотноо ажиллаж буй сурвалжлагын багтай холбогдож байсан хөтлөгч Франкли Коунти яриагаа үргэлжлүүлж чадахгүй шоконд орж, хэсэг хугацааны дараа “Эфирээ унтраа” хэмээн хашгирчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bbbb:
aris uzel ireeduid usa.g sonoono durvegchid evropiig sonoono
2015-08-27
Зочин:
ХАРАХААС ХАЙР ТАТАМ ИНЭЭМСГЭЛСЭН САЙХАН ЭР БАЙЖЭЭ. НӨГӨӨ АЛУУЛДАГ НОВШНУУД БАЙНГА АРЬС ӨНГӨНИЙ ҮЗЛЭЭР ДЭЭРЭЛХЭДЭГ БАЙСАН ГЭСЭН
2015-08-27