Реал Мадрид Ильяррамендигийн наймаанаас 23 сая евро алдлаа
2015-08-27

Испанийн Реал Мадрид клүб хагас хамгаалагч Асьер Ильяррамендиг унаган баг Реал Сосьедад руу нь зарахаар тохиролцжээ. 25 настай хөлбөмбөгч 2 жилийн өмнө Испанийн нийслэлийн багт нэгдэж байсан ч дорвитой сайн тоглож, өөрийгөө харуулж чадаагүй юм. 2013 онд Шаби Алонсогийн арыг нөхөхөөр Реал Мадрид 39 сая еврогоор түүнийг худалдан авч байлаа. Дэлхийн хамгийн том клүбүүдийн нэгт гэвч Ильяррамендигийн орон зай нэг их хэрэг болсонгүй. Лука Модрич, Шаби Алонсогоос гадна Тони Кроос баг нэгдсэнээр Асьер Ильярраменди талбайд гарах боломж улам хомс болсон юм. Нэмээд энэ жил Матео Ковачичийг Реал Мадрид авснаар төвийн хагас хамгаалалтын байрлалд дахин нэг өрсөлдөгч гарч ирж, улмаар Ильяррамендигийн орон зай үгүй болсон гэхэд болно. Авьяаслаг залуу хагас хамгаалагчийг авахаар олон баг сонирхож байсан ч Дэвид Мойесийн удирдсан Реал Сосьедад баг тохиролцож чадсанаар 16 сая еврогоор багийн “үндсэн бүтээгдэхүүн”-ээ эргүүлэн авлаа. Энэ клүбийн хүүхдийн багаас мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлүүлж байсан Ильярраменди 2010-2013 оны улиралд 54 тоглолтонд оролцож, үүний зэрэгцээ Испанийн 21 хүртэл насны залуучуудын шигшээ багт дуудагдан 16 тоглолтонд оролцжээ.

 

2B6A7CAE00000578-3209984-The_Spaniard_is_surplus_to_requirements_at_Madrid_and_is_caught_-a-2_1440502530216

 

Тоттенхэм, Саутхемптон, Ливэрпүүл, Ювэнтүс зэрэг Англи, Италийн клүбүүдийн хараанд байсан Испани хагас хамгаалагчийн үнэ амжилтаас нь шалтгаалж 19 сая евро хүртэл өсөх боломжтой ч энэ наймаанаас Реал Мадрид багаар бодоход 20 сая еврог алдаж байгаа юм. Баскийн клүб Асьер Ильяррамендитай 6 жилийн хугацаатай гэрээг байгуулжээ.

Shuud.mn
Сонин хачин