Арслан хүний аминд хүрчээ
2015-08-27

 

Зимбабве улсын үндэсний амьтны хүрээлэнгийн арслан жуулчид ахалж явсан АНУ-ын иргэн Куин Свэйлсийг барьж, аминд нь хүрсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрээр энэ сарын 24-нд амиа алдсан байна.

 

Свэйлс арслангийн торны цаана очих үед арслан гэнэт түүн рүү дайрч, мөрнөөс нь зуурчээ. Түүнтэй хамт хүрээлэнгээр аялж байсан жуулчид “Үнэхээр аймар. Ажилчид арсланг салгах үед Свэйлс их хэмжээний цус алдсан. Бид айснаасаа болоод хөдөлж чадаагүй” гэж ярьжээ.

 

Зимбабве улсын эрх баригчид жуулчдад хандан сануулга гарган, иймэрхүү халдлага, болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалах журамтай танилцахыг зөвлөж, “Хүрээлэнгийн амьтны дайралтад өртөж амиа алдсан жуулчин болон иргэдийн хохирлыг улс барагдуулахгүй” хэмээн тус улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Hohinee yah gej iim hohiin mongol shig ulsad ochson yum
2018-10-12
Зочин:
Энэ чинь нөгөө хүний мах иддэг Мугабе шүү дээ.
2015-08-27