Баянзүрхэд 315 айлын орон сууцны барилгын ажил эхэлжээ
2015-08-27

Гэр хорооллын хөгжлийн газар болон төсөл хэрэгжүүлэгч “Зургаан талт” ХХК-ийн хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах бүтээн байгуулалт, орон сууцны борлуулалтын хүрээнд хамтран ажиллахаар санамж бичиг гарын үсэг зуржээ.

 

“Зургаан талт” ХХК нь БЗД-ийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэрийн Е хэсэгчилсэн талбай, нийт 61 нэгж талбар бүхий 8,4 га газарт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж. Одоогийн байдлаар 32 айлын 2.0 га газрыг чөлөөлжээ. Төслийн хүрээнд нийт 1200 айлын орон сууц, үйлчилгээний болон хүүхдийн цэцэрлэг сургуулийн барилгыг барьж байгуулах юм. Эхний ээлжийн 315 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд энэ оны IV улиралд 150 айлын орон сууцыг бариж байгуулахаар ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин