Ажил зогсолтоо хойшлуулахаар болсон
2015-08-27

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 10 гаруй аж ахуй нэгж, нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлж, ажил зогсолт хийхээ мэдэгдсэн. Тэд нийтийн тээвэр ухаалаг болж, цахим төлбөрийн системийг хэрэгжүүлж эхэлсэн ч аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, ажиллагсдын хөдөлмөрийн эрх зөрчигдөж байгааг онцолсон байсан.

 

Тэгвэл энэ тухай нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбатаас тодруулахад “18 аж ахуй нэгжийн гарын үсэгтэй ажил түр зогсолт хийх бичиг ирсэн. Тодорхой хэмжээгээр саатал гарсан нь үнэн. Өдөр бүр орлоготой ажиллаж байсан компаниудын орлогыг тухай бүрт нь шилжүүлж чадахгүй байгаа. Улаанбаатар смарт  компани дээр орлого нь төвлөрөөд, тэндээс мөнгөө хуваарилалтын асуудал удсан, банк бэлэн мөнгөө тоолох гэж удсан. Гэхдээ өчигдөр орой бид нар сууж байгаад тодорхой хэмжээний нөхөн олговрыг шийдээд ажил зогсолтоо хойшлуулахаар болсон” гэдэг хариултыг өглөө.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Ard daatgal:
Mongolchuudaa ard daatgald buu daatgul yagaad 99971212 asuu
2015-08-27