Сайд аа, Ц.Отгонбаганаас лавлаж асуу
2015-08-27

218 мянган хүүхэд цэцэрлэгт багтах уу

 

 

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 мянга орчим хүүхэд байна. Үүнээс 218 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэсэн тооцоо гаргасан. Энэ бол цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 84.8 хувь юм. Энэ бол төрийн сайдын хэлсэн тоон мэдээ.

 

Харин нөгөө талд нь нийслэлийн нийт хороодын 4/1 дөхөх 40-өөд хороо нь цэцэрлэггүй байгаа талаар өчигдөр телевизээр ярилаа. Мэдээлэлд ярилцлага өгсөн эцэг эхийн төлөөлөл ч зовлонгоо бус тооцоо судалгаа гаргаж хэлж байна. Тэдний оршин сууж буй хороо нь 35 цэцэрлэгтэй.  25 000 цэцэрлэгийн насны хүүхэд байгаагаас энэ жил 17 000 нь л хамрагдах багцаа гараад байгаа гэж байна. Тэгвэл ямар ч харьяалах цэцэрлэг байхгүй 40 хороонд багаар бодоход 60 000-д хүүхэд байх багцаа эндээс харагдана. Шууд харьяаллаараа бол энэ хүүхдүүдэд цэцэрлэгт хамрагдах ямар ч боломж алга. Авлигаар өөр хорооны цэцэрлэгт орохыг хасаад ч энэ тоо төдий л буурахгүй.  Цөөхөн хувь нь хувийн цэцэрлэгт орж болно. Цаана нь сугалаанаас мултарсан хүүхэд дээрх жишгээр нэг хороонд 7000 орчим гэж бодвол нийслэлийн 152 хороонд хэдэн хүүхэд гэртээ ганцаараа үлдэхээр болоод байна вэ.

 

Төр засгийнхан 280 мянган хүүхдийн 250 мянгыг нь буюу 84.4 хувийг нь цэцэрлэгт хамруулна гэж  мэдээлдэг нь амьдрал дээр хэр бодитой тоо вэ, Л.Гантөмөр сайд аа. Таныг наад нийслэлийн боловсролынхан чинь худлаа тоогоор хулхидаад байдаг юм биш үү.

 

Хоёр жилийн өмнө сургуулийн өмнөх боловсролын насны 220 мянган хүүхэд байсан бол энэ жил 250 мянга болж өссөн талаар сайд мөн тэмдэглэн хэлжээ. Сүүлийн жилд баригдсан цэцэрлэг хүүхдийн өсөлт хоёрыг харьцуулахад л энэ багачуудын 60 гаруй хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж чадахгүйг хэн ч ойлгоно.  Боломжгүй зүйлээ хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийж иргэдэд хий итгэл төрүүлж хөөсрүүлсэн тайлан тооцоо гаргаж, чихэн дээр нь цэцэг ургуулдагаа болимоор юм. Энэ нь бодит байдал дээр худлаа болоод ирэхээр эргээд иргэдийг бухимдахад хүргэж байгаа юм. 

 

... Он гараад 2016 оны төсөвт мөн хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг суулгана. Ингэснээр цэцэрлэгийн насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдэх юм...гэж сайд нь сайхан ярьсан байгаа юм. 

Ингэж л худлаа статистик дээр суурилсан тооцооллоор амьдралд буухгүй амлалт өгч иргэдэд найдвар төрүүлчихээд сонгуулийн дараа бултчихсан байдаг шүү. Салбарын сайдын жил бүр мөрөөддөгөөр бол ирэх жилд цэцэрлэгийн асуудалгүй болно. Итгэмээр л байна. Гэвч энэ бол жил жилийн намарт хэлж байдаг сэрүүн зүүд болсон. Намар болгон энийгээ давтаж байхаар хавар эрт боломжтой тоог нь үнэн гаргах хэрэгтэй юм. Тэгээд бодитой харьцуулалт дээр энэ олон хүүхэд цөөхөн цэцэрлэгт яагаад ч багтахгүй шүү гэдгийг нь эртхэн хэлээд ойлгуулсан бол иргэд бас ар гэртээ асуудлаа зохицуулж болно. Ядахад боломжтой нь хөдөө захаас хөгшдөө залж оюутан сурагчыг гэртээ  суулгана.

 

Саяхан эцэг эхчүүд өөрсдөө нийлээд хорооныхоо цэцэрлэг ба хүүхдүүдийн тооны бодит харьцааг гаргаад ирчихсэн байгааг дээр өгүүлсэн. Аргаа бараад нийслэлийн дүүргийн боловсролын түшмэдийн ажлыг  эцэг эхчүүд  хийж өгч байгаа юм. Эндээс асуудлаа бодитой тавихаар үнэхээр хүүхэд нь цэцэрлэгт багтах боломж байхгүйг ойлгосон нэг нь дараагийн ажлаа бодож байна.

Бараг багтаачхна гэж  бөөрөнхийлсөөр намар нь бөөн бухимдал босгочихоод бултчихдаг боловсролын газрын дарга нартай ядаж худлаа тоо судалгаа гаргаад байгаа дээр нь хариуцлага ярьмаар. 

 

Төгсгөлд бас асуух ч юм байна. Хаачсан бэ?. Цэцэрлэг босгоод асуудлыг шийдчихье гээд улс төр хийгээд байсан эвлэл хөдөлгөөний нөхдүүд. Ид хэл ам болоход ган гэж дуугарахгүй алга болчихлоо.

 

Энд тэнд цэцэрлэгийн нээлтийн тууз хайчлахыг цементийн үйлдвэр баригдсанаас илүүд үзэж улс төр хийдгээ ч больмоор Ирэх жил бүгдээрээ цэцрлэгт хамрагдана гэж ярихын өмнө хэдэн хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй үлдээд байгааг бодитой тооцохыг сайдад  “зөвлөе”.

 

 

Б.Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
Багш:
Боловсролын салбар МАН ы отгонбаярын үеэс дордсонуу гэхээс дээрдсэн юм юу ч байхгүй
2015-08-30
лаларын сэтгүүлч:
Харин ч МАНын засгийн үеийг бодвол сургууль цэцэрлэг цөөн ч гэсэн нэмэгдэж хамрагдах хүүхдүүдийн тоо өсч байгаа.Юмыг дандаа харлуулах талаас нь битгий харж бай.Сэтгүүлч нэртэй нөхөд төр иргэдийн хооронд яс хаяж хоол олж иддэгээ болимоор юм даа.МАН өр тавьж иргэдэд зүгээр мөнгө тараагаагүй байсан бол гэсэн бодол орж ирэхгүй байна уу
2015-08-30
Hudalch:
Hudalch gedgiin bugdeer meddeg bolson schuu dee
2015-08-29
zochin:
yur ni nam dagan said bolson humuus yurduu ajlaa meddegguin gai sh dee
2015-08-29
зочин:
монголын хамгийн худалч сайд Гантөмөр мөнөөс мөн.
2015-08-28