Ц.Одонтунгалаг: Нэг ч кондукторыг халаагүй
2015-08-27

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн шаардлагад хувийн хэвшлийг шахаж өмчийн ялгавар гаргаж байгаа Зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалагийг огцруулахыг шаардаж байгаа тухай бичсэн байсан.

Энэ тухай болон Зорчигч тээврийн нэгтгэлийн шинэчлэлд хэрхэн дасан зохицож байгаа тухай Ц.Одонтунгалагаас тодруулав.

 

-Танай ажил хэвийн явагдаж байна уу?

-Ажил хэвийн явагдаж байна. Байгууллагаас нэг ч хүн халагдаж, чөлөөлөгдөөгүй. Ажилчдаа хуучин ажлын байрнаас нь чөлөөлж, шинэ ажлын байран дээр нь хөдөлмөрийн гэрээ байгуулаад явж байна. Өөрөөр хэлбэл кондукторын ажлаас нь чөлөөлж шалгагч, мөнгө тоологч, угаалга цэвэрлэгээний ажилтан гэх ажлын байруудад шилжүүлж байгаа. Хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ёстой.

 

-Ажилчдыг халаагүй гэсэн үг үү. Таныг огцруулахыг шаардлагад дурдсан байсан.

-Хэн нэгнийг албадаж мэдэгдэл өгөөд чөлөөлсөн юм байхгүй. Дээр хэлсэн хөдөлмөрийн гэрээг шинэчлэхийн тулд хууичн ажлаас нь чөлөөлөх мэдэгдэл өгдөг. Гэхдээ “Ц.Одонтунгалаг захирал өндөр цалин өгье гэхээр зөвшөөрөхгүй байна гэж хэлвэл ажилчид чинь босоод ирнэ тийм учраас та нар тэмцээч” гэсэн байдлаар хүмүүсийг турхирсан байдал яригдаж байгаа. Шинэ системийг дэмжин ажиллаж байгаа төрийн компани хүчтэй байгаад бусад хувийн компаниудын орлого зарлага мөнгөн урсгал хяналтад орчих учраас эмзэглэж байгаа юм болов уу. Түүнээс биш энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө явж байгаа хүнд энэ систем бол зайлшгүй хэрэгтэй. Олон улсад ийм системд шилжсэн. Манайх мэтийн хэдэн оронд л мөнгө хураагчтай үлдсэн байсан шүү дээ.   

 

-Шалгагчийг ажлын хэрхэн хүлээж авч байна вэ?

-Хяналт шалгалтын ажилтан, угаалга цэвэрлэгээний ажилтан, мөнгө тоологч гэх шинэ ажлын байрууд бий болгоод хөдөлмөрийн гэрээ байгуулаад явж байгаа. Олонх нь эндээ ажиллаж байна. Ганц, нэг хүн өөр өндөр цалинтай ажилд орно, ажлын байраа өөрчилнө гэсэн саналаар ажлаасаа чөлөөлөгдөж байна. Шинэ системд шилжээд орлого бага зэрэг буурсан ч  бид нэг хүнийг ч ажлын байргүй үлдээхгүйн тулд ажлуудыг хуваарилаад явж байгаа.

 

-Кондукторуудын цалин өмнөхөөс буурна гэсэн үг үү?

-Өмнө нь үндсэн цалин нь 437 мянга байсан. Орлого сайн байвал шагнал цалин өгнө тэгэхээр хуучин шигээ авах боломжтой. Цалингийн журам нь өөрчлөгдөнө. Урамшууллын хэлбэрээр олгогдоно гэсэн үг.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zocvhin:
Balai yanhan zail
2015-08-29
vnen yariach:
vnendee konduktoruud 350000n togrognii vndsen tsalintai bsanaa l sanaj bna hezee 437000 bolchwoo joloochiinh ni vndsen tsalin l 450000sh de Odontungalag anduuraad moorchwoo hoorhii odoo genet halagdsanii mongo gesen 325000 togrog ogno gej moorch bj hend ner oloh gd hudlaayariad bnaa bayngolchuudad uu songuuliin beltgel hiigeed hutsaad bga vum bishvv
2015-08-28
vnen yariach:
vnendee konduktoruud 350000n togrognii vndsen tsalintai bsanaa l sanaj bna hezee 437000 bolchwoo joloochiinh ni vndsen tsalin l 450000sh de Odontungalag anduuraad moorchwoo hoorhii odoo genet halagdsanii mongo gesen 325000 togrog ogno gej moorch bj hend ner oloh gd hudlaayariad bnaa bayngolchuudad uu songuuliin beltgel hiigeed hutsaad bga vum bishvv
2015-08-28
Зочин:
Нийтийн тээврийг хувийхан авч явж чадахгүй ээ.
2015-08-28
Зочин:
ШААХИЙМДАА ИДЭЖ ХАНДГҮЙ ЛУЙВАРЧИН НЭГ ИХ ТОМ ТОО ХЭЛСЭН ХҮН ЭНЭ МАМ ХҮН БИШ ШШҮҮ ДЭЭ
2015-08-28
iiiiii:
boliochee tenegee
2015-08-28
Unen:
Ene sis sestemiig buh kompaniud ter tusmaa huviin kompaniud bur ih demjij bna harin odontungalag taniig l demjeegui uchriig ni ta ooroo medej bgaa bh bas ta ajlaa meddeg bol salbaraa ood tatya gej bodoj bgaa bol shine sestemiin heregjuulj bgaa uil ajillagaa buruu aj ahuin negjuuded mash hundreltei baigaag yarih bsan yum hun mataj shorond hiij ulsiin omch hulgailj ideh zereg nugel chini yumd hotloh boldoo odoo ch yahav dabalzaad l bna ertonziin ezen bolson met
2015-08-28
Kk:
Орлого нь яагаад буурдаг юм болоо жолооч нар нь хавчаараар хулгайлаад байгаа юм уу яаж бодсон бараг туулайгуй болсон учраас орлого ихэсмээр юм
2015-08-27
zochin:
harin tsaashdaa irgen bolgon kartaa avaad ugaasaa hevshine tegeher ene olon humuus.n hereg baihgui bolno ene humuusee surgaltand hamruulj metrotoi bolohor ajiluulah beltgel hiih heregtei sh dee ertnees hiideg bolohoos tsagiig ni dehuulj hiideg mongol buruu hevshil.s salah heregtei
2015-08-27
Зочин:
За улайн цайм ингэж худлаа ярьдагаа болиочээ Бүх кондукторуудад хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн шүү дээ
2015-08-27
zochin:
delhii niited ajil oloh hamgiin hund asuudal bolsoor bna tegehed urd ni avch bsan.s eerchleegui bhad ajil golj bgaa humuus bol neg bol urd ni nuutsaar munge iddeg bsan humuus bgaa ajil hiih negiig ni hiilged hiij chadahgui negiig ni halaad shineer ajiltan avaad baih heregtei tegeher ayandaa ajildaa baih ni deer uu eer ender tsalin haigad olood oroh chadvartai neg ni yavj bolno sh dee
2015-08-27