Ослын улмаас 14 настай охин гэмтжээ
2015-08-28

Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч  Б нь явган зорчигч 14  настай эмэгтэй С-г мөргөж гэмтээсэн осол гарчээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д өнгөрөгч шөнө нийт 362 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  263 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 15  бүртгэгдэж нэг хүн нас барж, 17 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн насны гурав, сургуулийн өмнөх насны гурван хүүхэд өртөж, гэмтжээ.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин