Аризона мужид хар салхи дэгджээ
2015-08-28

 

АНУ-ын Аризона мужид “Haboob” гэх хар салхи дэгджээ. Хар салхины улмаас хөдөлгөөнд оролцож байсан машинууд замаас гарч, үзэгдэх орчим муу байсны улмаас олон машин мөргөлдсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн тусламжийн бараа ачиж явсан ачааны машин замаасаа гарч, осолдсон байна. Ослын улмаас жолооч хүнд гэмтэл авчээ. “Үзэгдэх орчин муу байсны улмаас түргэний машин ослын газар ирэхдээ хугацаа алдсан ч жолоочийн биеийн байдал хэвийн байгаа” хэмээн Аризона мужийн эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн байна.

 

Оршин суугчдын мэдээлснээр “Цаг орчим хот даяар цахилгаан тасарч, харанхуйд автсан. Хар салхи замдаа тааралдсан бүхний эвдэлж байсан. 10 гаруй байшин нурсан. Мөн улсын хөрөнгөөр баригдсан олон зуун хиймэл нуур шороонд дарагдаж, дахин ашиглах боломжгүй болсон” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин